НИЙГЭМНийгэм ярилцлага

Артист Т.Харчу: Хүүхдүүдэд зориулсан тоглолт хийж, орлогоороо 10000 хүүхдэд бэлэг өгнө

Залуу артист Т.Харчу хотын төвөөс хол, гэр хорооллын дүүргийн 1000 хүүхдэд шинэ жилийн бэлэг өгөх зорилгоор "Шидэт өнгө шинэ жил" тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тус тоглолтыг "Монголын сайн дурын холбоо" дэмжин ажиллах юм байна.

Түүнчлэн тоглолт үзсэн бүх хүүхэд шинэ жилийн бэлэгтэй бөгөөд оролцох уран бүтээлчид бүгд үнэ төлбөргүй, сайн дурын үндсэн дээр тоглох аж. Тус ажлыг санаачлан зохион байгуулж буй Т.Харчутай цөөн хором ярилцлаа.

-Манай тоглолтыг үзвэл нэг сумаар хоёр туулай буудна-

-"Шидэт өнгө шинэ жил" тоглолтоос олсон орлогоороо 1000 хүүхдэд бэлэг өгнө гэж байна. Энэ санаагаа анх яаж бодож олов?

-12-р сарын эхэнд бид үлгэрийн баатруудын дүрд хувираад айлуудаар явж бэлэг тараасан юм. Тухайн үед бэлэг авч байгаа хүүхдүүдийн баярлаж буйг харах үнэхээр гайхалтай байсан. Тиймээс тэр мэдрэмжийг илүү олон хүүхдээс ахин авахыг хүссэн учраас энэ тоглолтыг санаачилсан. Цаашлаад хотын төвөөс хол, гэр хорооллын дүүргүүдийн 1000 хүүхдэд бэлэг өгөхийг зорьж байгаа. Тоглолтоос олсон орлогоороо зорьж буй хүүхдүүддээ бэлгээ өгөхөөр сүүлийн 20 өдөр манай зохион байгуулалтын баг байрлаж ажиллаж байна.

-Тоглолт хаана, хэдэн цагаас болох вэ. Ямар уран бүтээлчид ирж оролцох бол?

-Тоглолт 12-р сарын 21 болон 28-нд Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнд болно. Бидний энэ ажлыг дэмжээд МҮЭСТӨ маань өдрийнхөө түрээсийг 50 хувиар хямдруулсан. Манай тоглолтод илбийн үзүүлбэр, хөгжилтэй алиалагч, гайхамшигт цирк, уран гимнастикийн үзүүлбэрүүд багтсан. Мөн дуучин А.Эрдэнэцэцэг /Энжи/, Б.Мичидмаа нар дуулж нэг өдрийг хамтдаа дурсамж дүүрэн өнгөрүүлэх болно.

-Би өөрийн биеэр тоглолтын заалаа ариутгана-

- Тасалбарын үнийн тухайд?

-Тасалбар маань 50,000 төгрөгийн үнэтэй байгаа. Үүнээс 10,000 төгрөгийг бид урсгал зардалд төсөвлөсөн. Харин 20,000 төгрөгөөр тоглолт үзэхээр ирсэн бүх хүүхдүүддээ бэлэг болгон өгнө. Гэр бүлээс нь өгч байгаа мэт эргээд өөрсөд нь бэлэглэнэ гэсэн үг. Үлдсэн 20,000 төгрөгөөр 10,000 хүүхдэдээ бэлэг авч өгөхөөр төлөвлөсөн байгаа. Тиймээс эцэг эхчүүд маань "нэг сумаар хоёр туулай буудна" гэдэг шиг хүүхдэдээ тоглолт үзүүлснээр хоёр бяцхан үрст шинэ жилийн бэлэг өгч байна гэж ойлгож болно. Мөн манай тоглолтод оролцож байгаа бүх уран бүтээлчид үнэ төлбөргүйгээр, хүүхдийн төлөө сайн дураараа тоглохоор болсон.

-Бэлэг өгөхийг зорьж буй зорилтот хүүхдүүдээ хэрхэн олох вэ?

-Нийслэлийн есөн дүүргийн нийгмийн ажилтнуудтай холбогдсон. Тэднээс ирүүлсэн гэрийн хаягаар 1000 хүүхдийнхээ бэлгийг өгнө. Бэлэг тараах ажил маань 12-р сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Монголын сайн дурын холбооны гишүүд болон манай хүмүүс үлгэрийн баатрын дүрд хувирч багт хуваагдаж явна. Үүний дараагаар бид 12-р сарын 31-нд албан ёсоор өөрсдийн цахим хуудаснаа бэлэг өгсөн видео бичлэгээ нээлттэй байршуулна. Тэр өдрийг л хоног тоолон хүлээж байна даа /инээв/.

-Хүүхдүүд үзэх учраас халдвар хамгааллын дэглэмийг сахих хэрэгтэй байх. Түүнчлэн суудалд оруулж суулгах, буцаж гаргах зэрэг зохион байгуулалтын ажлуудаа хэрхэн төлөвлөсөн бэ?

-Томуугийн улирал учраас мэдээж халдвар хамгааллын дэглэмийг сайтар барих хэрэгтэй. Тиймээс би өөрийн биеэр тоглолтын заалаа ариутгана. Мөн заал руу ороход нь гарын угаалгах болон ариутгаж өгөхөөр төлөвлөсөн. Монголын сайн дурын холбооны гишүүд маань хүүхдүүдийг суудалд нь суулгах болон үзвэрээ үзээд гарахад нь бэлгийг нь өгөөд гаргана. Мөн үлгэрийн баатруудын дүрүүдтэй гэр бүлээрээ зургаа авхуулах нөхцөлийг үүдэндээ бүрдүүлнэ.

Видео:

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

er em ni medegdehgui balai novsh bna. iim hun hichneen uran dongodson ch hudal met sanagdana

Зочин
Зочин

Дүү жаахан бүтэлгүй санаа сэдсэн байна. Өөр санаа олдсонгүй юу? Хэдэн төгрөг харсан л юм шиг санагдаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button