ЭРЭН СУРВАЛЖЛАХ

Томчуудын хүүхдүүд хэргээ прокурорт буцаахыг хүссэн ч шүүх дээр бүдрэв

Томчуудын хүүхдүүд архи согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис хэрэглэсэн үедээ "Хүүхдийн 100"-д бүлэг зодоон хийсэн хэрэг гарснаар даруй таван сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Гэтэл мансууруулах бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар шинжилгээгээр тогтоогдсон ч тэднийг холбогдох зүйл ангиар нь яллалгүй шүүхэд шилжүүлэв. Тэр бүү хэл хохирогч гэгдэж байсан Д.Саяннямбууг Ц.Санжаачойпэлийн биед халдсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэмээн үзэж хамт яллажээ.

Тухайлбал, хэргийн яллагдагч УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир , Таванбогд группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайханы хүү Амарсайхан болон Д.Саяннямбуу нарыг дараах зүйл ангиар ялласан.

11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1: Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, 2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар;

11.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэг: Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Гэтэл Шүүхэд яллагдагч нарын өмгөөлөгч нараас “... шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлт гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан хийлгүүлэх хүсэлт гаргаж, өчигдөр /2025-12-18/ хуралдсан байна.

Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг шүүхээс хангахаас татгалзаж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс дүгнэж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нара
нара

Хулгайч, алуурчдын хүүхдүүдэд гээч ... бэрдүүд !!!

Зочини
Зочини

Эрлэгийн эрдэнэбатынх яачихсан албингуудтай юм бэ. Энэ албингууд нар нь эцэг эхээ зовоож бгаа юм бна даа. Буруу хүмүүжүүлсэн учраад эргээд эцэг эхийнхээ толгойг цустаж байна. Үйлийн үр юм даа.

Зочин
Зочин
Reply to  Зочини

Буруу хүмүүс учраас хүүхдүүд нь ийм болж өсөж байгаа юм

Зочинзочинzochin
Зочинзочинzochin

Хүн хогнууд

Зочин
Зочин

Бас л эрлийн Эрдэнэбатын хүү эд нарын ил байгаа нь энэ далд юу ч байгаа юм.

Зочин
Зочин

Uu za za uuruu zoduulaad uuruu yal uureed sonin huuli ve

Зочин
Зочин

Хулгайчуудын хүүхдүүд юуны чинь томчууд жинхэнэ тонуулч хулгайч алуурчид шүү.

Зочин
Зочин

Хар тамхины зүйл анги нь дарагдсан уу

Зочин
Зочин

нарсандаа тансаглцгаа

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

ЭД НАР ЧИНЬ ЯЛ ЭДЛЭХҮҮ АМРАЛТАНД БҮГЭХҮҮ ЭРГЭЛЗЭЭТЭЙ.

зочин
зочин

Хулгайчидын хүүхдүүд эндээс мултарвал цаашдын хэрэг нь ил харагдаж байна даа

Зочин
Зочин

Хар тамхи татаж мансуурсан хэрэг нь юу болов оо?

үл мэдэх
үл мэдэх

юун томчууд????? тийм том биетэй хүмүүс юм уу

Sanaa
Sanaa

Томчуудын БИШ, ХУЛГАЙЧДЫН ХҮҮХДҮҮД

Пүүжээ
Пүүжээ

Төрийн хулгайч нарийн хүүхдүүд бүгд хар тамхичин алуурчин, хулгайч луйварчид. Эцэг дааж давах аргүй зармаар хүүхдүүдээ үрүллж байгаа доо. Үйлийн үрээ гэж.

Зочин
Зочин

Хулгайчидын хүүхдүүд гэвэл оновчтой ажил хийж олсон хүний хүүхдүүд хэзээ ийм байдалд хүрэхгүй

Зочин
Зочин

Томчууд гэчихжээ хулгаайч луйварчилын юугаа ч мэдэхгүй өлөн зулбагснууд

Зочинзочин
Зочинзочин

Эрдэнэбатынхныг гэр бүлээр нь энэ завхарсан шүүхийхэн толго дээгүүрээ дээлээ нёмрөх цаг ирнээ гайгүй

Зочин
Зочин

Та нар мөнгө мөнгө гэж явсаар үр хүүхдүүд чинь хогийн амьтад болжээ. Аав гюнар нь яахав ажил ,ажил гээд л хүн залгилаад хулгай хийгээд явж бгаа ч эцсийн эцэст гэр бүл үр хүүхдүүдийнхээ төлөө л зүтгэж бгаа. Харин наал авгай нар чинь араар чинь юу хийдэг хүмүүс вээ? Үр хүүхдийнхээ хүмүүжил , хичээл номинд нь анхаарахгүй авчирсан хэдэн цаасын ах дүү нартай хуваагаад өгчихнө. Зарим нь залуу банди дагуулаад буудал орчино. Бие хаа өвдлөө барилаа гээд гадаадад хэлюдэн 10 мянган доллараар хаус түрээсоээд түрээслээд суучихна. 100 саяар шүд хийлгэнэ.
Наад авгай нараа алаач ийм амьтан өсгөж өгсөн хулгайчуудаа алаач. Хүүхдэд буруу юу бхав. Хүмүүжээгүй хүүхэд ингэж л амьдарнашд

Зочин
Зочин

Сүр бадруулаад2 , хуулиараа торгуулаад л өнгөрөншдээ. Зүйл анги нь тийм юм чинь Харин ч наад бацаанууд чинь өөрсдийгөө ОД болгосон шүүх, цагдаад баярлах биз !

Холбоотой мэдээ

Back to top button