Б.Мөнхзаяа Токио 2020 олимпт оролцох болзол хангалаа

Хонконгод болсон Олон улсын хөнгөн атлетикийн холбооны “Алтан зам” ангиллын олон улсын тэмцээнд оролцсон Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа хоёр цаг, 35 минут, 44 секунд гүйсэн амжилтаар VI байрт шалгарав. Хэдийгээр медаль хүртээгүй ч манай тамирчин энэ жил Катарт болох ДАШТ, 2020 онд Токиод зохион байгуулах олимпийн наадамд оролцох болзол хангасан юм. Б.Мөнхзаяа тэмцээний өмнөх бэлтгэлээ Хөх хотод хийжээ.
IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос ирэх хавар нэгдсэн батламж хүлээн авсны дараа олимпийн норматив хангасан Б.Мөнхзаяагийн эрх албан ёсоор баталгаажиж, мандат зүүх эрхтэй болно. Марафончдын хувьд түүнээс гадна Гавьяат тамирчин Б.Сэр-Од ( 2004 2008 2012 2016 олимпод оролцсон), ОУХМ Г.Хишигсайхан нар мөн Токиогийн олимпийн эрхийн амжилтын болзлыг хангаад байгаа билээ.
Б.ТОГТУУН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.