Засгийн газрын гал тогоонд орсон Ш.Раднаасэд мэргэжлийн хяналтыг сэргээх лобби хийх үү

Ш.Раднаасэд Г.Занданшатарын Засгийн газрыг өмөөрсөн шагналаа хүртжээ.
ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар 2025 оны зургаадугаар сараас хойш зургаан сар ажилласан Д.Мөнх-Эрдэнийг Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн дэд сайдаар томилсон. Түүний оронд ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэдийг тавьжээ.
Эрүүл мэндийн шалтгаанаар улстөрөөс холдоод хэсэг хугацаанд сураггүй байсан тэрбээр "Д.Амарбаясгалангүй Ц.Чулуунзагд, Ц.Чулуунзагдгүй Д.Амарбаясгалан гэж байхгүй" хэмээсээр гарч ирсэн. Товчхондоо, нутаг нэгт Д.Амарбаясгалангаа олисон. Албан тушаалаар гар барьчхаад гахцаараа зоригтой гарч ирсэн ч байж болох.
Ш.Раднаасэдийг Засгийн газрын гал тогоонд орохтой зэрэгцээд Засгийн газар мэргэжлийн хяналтын байгууллагыг СЭРГЭЭХ санаагаа цухалзуулж эхлэв. Тэргүүн Шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийхдээ “Олон гомдол ирж байгаа тул яамдад тарсан мэргэжлийн хяналтынхныг нэгтгэх шаардлага үүсээд байна” гэсэн агуулга хэлсэн билээ.
Ш.Раднаасэд нэгэн үе Мэргэжлийн хяналтынхны авлигын хэрэгтэй нэр холбогддог нэгэн. 2020 оны үес УИХ-ын гишүүн байхдаа оймсондоо авлигынхаа мөнгийг нуусан МХЕГ-ын хэлтсийн дарга нартай нэр холбогдон бичигдэж байлаа. “Оймсчин” Н.Баярсайхан, Э.Аззаяа нарыг шүүж байх үеэр Ш.Раднаасэд ОЧСОНООР улстөрчийн рейтинг нь унах үндэс тавигдсан. Түүнийг ойр тойрны хүмүүс нь “Ааяа” гэх нэрээр дууддаг. Оймсандоо мөнгө нуусан дуулианы дараа зүсээ хувиргаад оргон зайлахдаа БНХАУ-д саатуулагдсан Д.Наранхүүтэй мөн л нэр холбогдож бичигдсэн билээ. Тухайн үед "ямар ч холбоо хамааралгүй" гэж мэдэгдэж байсан юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэргэжлийн хяналтын уул нь хэрэгтэй ш дээ, авилга л үүрлэчихгүй л бол
МЭргэжлийн хяналтын газар овоо аятайхан лаборатортой байсан юмсан Яагаа бол
Мэргэжлийн хяналт угаасаа хэрэгтэй шүү.
оймсны мөнгө хэрэгтэй болж дээ
Araichdee
Оймсондоо авилгаа нуудаг Баярсайхан яасан. Ааяа
Энэ оймсчин хулгааач арай арай манны нэр хүнд унгааагч
Энэ өөрөө мэргэжлийн хяналтын дарга байсан тэндээс баяжсан хүн. Занданшатарын засгийн газарт авлигын хэрэгт холбогдсон гарууд дүүрэн язганаж байх шив
Буцаж хэдэн юмаа эргэж томилоод л буцаж ухраад л, хэрэг алгаа
Оймс Баяраа хаана яваа вэ.
За даа Хяналт салбартаа очоод нэг юм овоо ойлголцоод ажил нь Жигдрэх төлөвтэй байхад нь дахин байгуулах нь ёстой Ямаан дээр тэмээний гарз гэдэг л болно доо.МХЕГ гэж ёстой Аймаар авилгажсан байгууллага байж байгаад одоо л нэг юм цэгцрэх гэхээр Энхбаяр сайд үүнийгээ больсон дээрдээ.Аймшгийн газар байлаа шүү
Одоо өргөн өмдтэй сууж бгаад шуугаад л бэ дээ
Юу ч өөрчлөнө гээд энэ хүмүүсийг албан тушаалд тавиад бдаг юм ялзрал юм даа
Оймсны найз оймсээ сэргээ новш хүссэнээ хий . Эрх мэдэлээ ашигла. Үхэхдээ ямөрөө бод
Авилгачид, авилгачдын хүүхдүүдэд албан тушаал тарааж байгаа Занданшатарын ЗГ-ийг огцруулахгүй бол АН-ынхан та нар 2027, 2028 оныг мартсан нь дээр шүү. ХҮН энэ тэр бол угаасаа өнгөрсөн.
,Mэргэжилийн хяналтын даргаар Раднаасэдийг ажилласан тул Амарбаясгалан хонзонгоо авч байгаа юм шиг Сайд болонгуутаа МХЕГ ийг татан буулгасан түүхтэй юмаа. Амарбаясгалан гэдэг хүн чинь хар хорны тулам шүү. Дараа нь Раднаасэдийгээ нүүрсний хулгайч болгосон. Одоо өөрөө нүүрсний хулгайч болоод шалгуулаж байна аа. Өөрөөсөө илүү ухаантай чадвартай нутгийн залуугийн мууг ч их үзсэн дээ. Үйлийн үр үүд андуурдаггүй юм шүү.
Үе үеийн дарга сайдуудын авгай хүүхнүүдийн цугладаг газар одоо ахин сэргээх үү. Дарга нарын авгайчуул ажилгүй хэцүү байгаа байх
Авилгын үүрийг ахин сэргээх гэж байна уу
Хаха оймсчин том жижиг хулгаачуудл их төрхөндээ ахиад бөөн хүнд суртал дарамт
ЭМДаатгалын санг дампууруулсан Бямбасүрэнгээ авчраад Мэргэжлийн Хяналтын даргаар тавь, авлигын арвин туршлагатай, ха ха