Алга хавсран аргацаах сайд нар

Алга хавсран аргацаах учиртай сайд нар энэ Засгийн газарт хэд ч бий.
Шатахуунаа аргацаах сайд,
Шатахууны дараалал таван км хүртэл үргэлжлэх нь энүүхэнд болов. Зургаагаас долоон цаг дугаарлаж байж балгахан бензин л авч байна. Хөдөө орон нутагт зарим газар огт олдохгүй байгаа. Үүнийг далимдуулсан шагчид литр тутмын үнийг 5000-9000 төгрөгт хүргэж галзуурцгаалаа. Халуун зунаар эхэлсэн энэ хямрал, өдгөө идэр есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцээд чангарч эхэлж байна. Салбарын сайд Г.Дамдинням үргэлж "Шатахуун хомсдоогүй, нийлүүлэлт хэвийн. Иргэд дугаарласнаас асуудал үүсдэг" гэж хариулж ирсэн. Улмаар хэд хэдэн удаагийн хомсдлын давалгаанаар шатахууны сав барих мөнгө босгох хууль яаралтай горимоор оруулж ирээд батлуулаад авчихсан суугаа. Гэвч 18 хувийн хүүтэй репо зээлийг авч шатахууны хангамж барих дотоодын ААН байхгүй гэдэг хана мөргөх эрсдэлтэй.
АҮЭБ-ийн шинэхэн дэд сайд Б.Энхтүвшин гарч ирээд үнэнээ хэлэв. “Нийт шатахуун хангамжийн 50 хувь хүрэхгүй хувийг импортолсон. Энэ сар гарсаар дөрвөн удаа л 40-өөс дээш вагон орж ирсэн. ШТС-уудаар өнөөдөр нэгд нь өгсөн бол маргааш нь нөгөөд нь өгөх байдлаар зохицуулалт хийж байгаа” гэхчлэн ярив. Шатахууны асуудлыг улаан гараараа хариуцахаар ирсэн тул ийн үнэнтэйгээ нүүр тулсан хариулт өгч эхлээд байна.
Цахилгаанаа аргацаах сайд,
Цахилгаан хангамжийн асуудал ч бас манайд хэвийн болчхоогүй байна. Өдөрт гурваас дөрвөн дүүрэг хамруулан хязгаарлалт хийсээр буй. Арга чарга эрэх том асуудал. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ч бас алга хавсран аргацааж өнөөдрийг хүрлээ. Сайд болуутаа салбарынхаа тулгамдаж буй асуудлын талаар түүний "Энэ өвөл хүндэрнэ, ямар ч байсан аргална даа" гэх алдарт үгээ хэлж байв. Өдгөө бараг дөрөв дэх өвлөө давах гэж байна. Өнгөрсөн өвөл салбарын хүмүүс нь "Лаа, шүдэнзээ бэлд" гэж олон дахин сануулсаар ОХУ-аас 340 орчим МВт цахилгаан эрчим хүч нэмж авсанаар давж байв. Тухайн хүндрэлээр цахилгааны тарифаа даруй 30-80 хувиар нэмэгдүүлээд иргэдийг халаас руу гараа шургуулаад амжчихсан. Гэсэн ч “Иргэдийн тогийг тасалж л давлаа” хэмээсэн.
Энэ өвөл ч бас аргацаагаад давах төлөвлөгөөтэй. Учир нь зуны саруудад ДЦС-иудад гарсан асуудлууд бий. Үүнийг угтах “Өвлийн оргил үед нэг эх үүсвэрт саатал үүсвэл түр хугацаанд цахилгаан хязгаарлахыг үгүйсгэхгүй” гэдгээ хэлчихсэн суугаа. Урьд урьдынхаараа аргацаагаадаг л давах төлөвлгөөтэй биз ээ.
Төгсгөлд нь хэлэхэд шатахууны хүндрэлээр дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх лобби, цахилгаан машины шахаа явагдаж байна гэх хардлага, шүүмжлэлүүд хөврөх болов. Цахилгаан машин шууд авчихдаг хэмжээний эдийн засгийн эрх чөлөөтэй айл хэр олон бол. Шилжлээ гэхэд эрчим хүчний асуудлаа яаая гэж байгаа нийслэлд амьдарч байна шүү дээ, бид. Тиймээс хариуцсан салбараа энэ өвөл алга хавсран аргацаахаас аргагүй бололтой.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Занданшатар аа хуучны олон удаа сайд хийсэн нударган баячуудыг зайлуулахгүй тэнэгтсэнээс болж өөрөө хөтлөлцөөд зайлаарай цаг нэгэнт иржээ. Яая гэхэв
ene 2 lalariin hulgaich nariig hooj yavuulaach ee novshiin alialagch nar
chadahgui bj pzdnuudaa zuer zailaa
Uls oron jil ireh tusam hugjuud dewjeed ywd bhd manaih gej pitsdaa uatsan ymb de hurdhan ta nariig zailuulahguu bol bvr NEPAL ulsaas doloon dor bolh bhda
энэ сайд нар яагаад бурханд мөргөөд дэмийрээд тэнэглээд байгаа юм бэ? Төр шашин хоёроо ялгаж чадахгүй тэнэгтээд байгаа юм уу? тэгвэл наад ажлаасаа гараад ганданд очоод лам болцгоо. мөргөдөг залбирдаг тэнэг сайд дарга нар төрд хэрэгггүй.
Энэ эргүү сааднуудаасаа салаач ээ. Зүгээр аль цаг үед амьдраад байгаа юм бэ?
АЛИАЛАГЧ НАР ЮМАА ЁСТОЙ ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД ЦААШАА ШҮҮ ЧОЙУВСАНЖАВГҮРСОРОНЗОНПАЛБИЙГОМБОНАМДАГЧАГНАА БОЛ МӨНГӨТЭЙ МОНГОЛЫН ТОЛГОЙ БАЯНЫ НЭГ УЧРААС ИРГЭДИЙН ТӨЛӨӨ ХУРУУГАА Ч ХӨДӨЛГӨХГҮЙ ХАРИН Ч ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМЭЭД ИРГЭДЭЭ ДААПАЛСАН ГАР ДАА ЭНЭ ДАМДИНЯМ ЦИРКЭД АЛИАЛАГЧ ХИЙВЭЛ ТААРАХ ХҮН БИШ ҮҮ? ҮС ЗҮГЭЭР БАЙНА УУ? Ч ГЭХ ШИГ
Бурхан шажиндаа найдаж аврал гуй, уул овоо тахиж бас тэр овоондоо наадам хийж морь уралдуул. Үзүүр түрүү, айргийн 5 ба түрүүлсэн моринд улсын мөнгөөр шагнаж байр, Ланд300 өг!
Сайдын суудлын төлөө эх эцгээ ч зарж мэдэх хулгайчууд юм даа. Та нарын жүжиг тавих хугацаа удахгүй дуусна
Ард түмнийг доромжилж байгаа нэг хэлбэр. Цаанаа салааавч гаргачихсан л байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй.