Улс төрийн мэдээ

Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн зээлийн хэрэгжилтийг хянан шалгана

Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаантай. Өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд болон ХҮН намын зөвлөлийн хуралдаан болно.

Түүнчлэн өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болох юм.

Мөн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хянан шалгах түр хорооны хуралдаанаар УИХ-ын тогтоолын төсөл,    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл, Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт зэрэг хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх товтой байна.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ИПОТЕКИЙН ЗЭЭЛТЭЙ БҮХ ГЭР БҮЛҮҮДЭЭ ЭНЭ БОЛ ХУДЛАА ПОПРОЛ ШҮҮ ЭСВЭЛ ЗЭЭЛ ТЭГЛЭХ ГЭЖААГАМУ

Холбоотой мэдээ

Back to top button