"Ирэх онд дотооддоо коксон түлшний үйлдвэр байгуулж, өөрсдөө нийлүүлэлтээ хийнэ"

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хагас коксон түлшинд шилжих талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр,
"Энэ онд галлагааны улиралд хагас коксон түлшийг хэрэглэхээр эрдэмтдийн зөвлөмжийг “Тавантолгой түлш” компани хэрэгжүүлэн ажиллаж байна. Хүлээж буй үндсэн үр дүн нь түлшнээс үүдэх ялгарлыг ойролцоогоор 50 орчим хувиар бууруулах юм. Нийслэлийн агаарын чанарт 27-28 хувийн эерэг нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол гараад байгаа.
2025 оны 12-р сарын 1-21-ны өдөр хийсэн урьдчилсан тооцооллоор 23-24 хувийн үр дүн аль хэдийнээ гарсан. Нийлүүлэлтийн хувьд өмнөх намар төлөвлөгөө тасалдах асуудал гарсан ч одоогийн байдлаар хэвийн байгаа. Гэр хорооллын иргэдэд борлуулахаар төлөвлөсөн хэмжээний түлшний нөөц хангалттай байгаа тул энэ тал дээр санаа зовох зүйлгүй.
Үйлдвэрийн аргаар бүрэн боловсруулсан түлшийг гаднаас яагаад авч байгаа юм бэ гэх асуулт олон ирдэг. Үнэндээ Монголд одоогоор нүүрсний брикет, хагас коксын бүрэн хэмжээний үйлдвэргүй. Энэ жилээс төслүүд хага кокс руу шилжиж, болит үр дүн гарч эхэлсэнтэй холбоотойгоор дотоодын үйлдвэрүүд байгуулахаар эрчимтэй ажиллаж байна. Эрдэм шинжилгээний хурлаар эрдэмтдийн зүгээс зөвлөмжүүдээ бататгасан учир ирэх онд дотоодын үйлдвэрүүдийг байгуулж, нийлүүлэлт хийж эхэлнэ” гэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас нэг хулгай хийх овоогоо босгоод авах нь уу.
Хужаад өгсөн 300 тэрбум төгрөгөөр хэд2эн үйлдвэр барьчих байсан.бодлогогүй, хулгайч төрийн балагаар татвар төлөгчдийн мөнгийг ингэж үрж байгаа
Хүрэлсүхийн баахан зээлээр барьсан үйлдвэр яасан бэ. Ахиад өр тавина гэвэл МАЙ шүү п......уудаа..
500сая долларын зээл тавьж босгосон үйлдвэрээ ашиглаарай..
Харин тиймээ. Тэр нь юу болсон талаар мэдээлсэн үү. Тэгээд дахиад бас өөр гоё юм яриад эхлэх юм биш биз дээ.
Үр дүнгийн нь харан бж болъё. Амлалт бол мунда ч үр дүн чухал.
МАК-д байгаа үйлдвэр шүү. Тэднийх хийж УБ-т нийлүүлж байсан. Нүүрс нь дэргэдээ. Ганцхан ярилцаж гуйхаас зовоод байдаг байх.
Шаагаад л хийсэн туршиланд олон хүн үхсэн түүхий нүүрс дээр
Хагас болон бүрэн коксон нүүрс түлэхийн ялгаа, үр дүн юу байдаг бол.