Энэ онд 95 км явган хүний замыг шинэчилсэн бол ирэх онд 80 км зам шинэчилнэ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган метр буюу 95 километр явган хүний замыг шинэчилсэн байна. Явган хүний замыг барзгар гадаргуутай байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ.
Тэгвэл энэ онд үргэлжлүүлэн 80 мянган ам.метр явган хүний замыг шинэчлэх аж. Харин явган хүний замын хуучин хавтанг гэр хорооллын гудамж, талбайг тохижуулахад ашиглаж байгаа юм. Үүнд, Сонгинохайрхан дүүргийн 8, 15, 18, 20, 25, 27, 43 дугаар хорооны нарийн гудамжны 1500 ам.метр талбайг хуучин хавтангаар тохижуулсан байна.
Түүнчлэн явган хүний замаас гадна ирэх онд 78.5 км урт дугуйн зам барихаар нарийвчилсан зураг төслийг боловсруулжээ. Мөн ирэх 2026-2028 онд Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 253 км урт дугуйн зам барихаар төлөвлөсөн байна.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зүгээр цэгцтэй байсан бродюр солиод байдгаа болимоор байнаа.
mashin zam hasaad yawgan hynii zamaa urgun bolgohoo bolimoor l bn, eniig oilgoh uhaan hairla