Гадаад

Оросын хэвлэлд: Монгол шатахууны нөөцийн савгүй гэсэн атлаа Хятадаас авах АИ-92-ийн хэмжээгээ хоёр дахин нэмжээ

Оросын дотоодын хэд хэдэн хэвлэлд Монголд шатахууны асуудал үүссэн талаар бичсэнийг нэгтгэн орчуулан хүргэж байна.

Өнгөрсөн аравдугаар сар монголд жолооч нарыг шатахуун түгээх станцуудын өмнө урт дараалал үүсгэхэд хүргэж байсан билээ. Энэ онд бензиний үнэ өсөж, харин эрх баригчид иргэдийг тайвшруулсаар байв. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны хомсдолын талаарх яриа үндэслэлгүй бөгөөд зохиомол эрэлт үүсгэхгүй байхыг жолооч нарт уриалж буйгаа удаа дараа мэдэгдсэн.

Хамгийн сүүлийн мэдээллээр Улаанбаатар хотод 280 гаруй шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 182 нь хэвийн горимоор ажиллаж байгаа бол 11 нь зөвхөн онцгой албанд үйлчилж, 39 нь түр хугацаанд хаагджээ. 13 аж ахуйн нэгжийн агуулахад нийт 2.2 мянган тонн АИ-92 бензин хадгалагддаг байна. “АИ-92 бензиний нөөц хэвийн хэрэглээний түвшинд байна. Иймд иргэдийг сандралгүй, ердийн хэрэгцээнийхээ дагуу шатахуун авахыг уриалж байна” хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням өнгөрсөн сард гаргасан мэдэгдэлдээ хэлж байсан билээ.

Мөн Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Алексей Евсиков шатахууны нийлүүлэлтэд саатал, хүндрэл байхгүй, тасралтгүй үргэлжилж байгааг онцолсон юм. Ийнхүү бүх талаас тайвшруулах дохио өгч буй ч цуурхал хоосноос үүсдэггүй.

Салбарын Г.Дамдинням тодорхой хүндрэл байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нөхцөлд оров. Түүний хэлснээр, аравдугаар сард ОХУ-аас нийлүүлэх АИ-92 бензиний төлөвлөгөө бараг бүрэн биелсэн боловч саатал нь хадгалалтын дэд бүтэц хязгаарлагдмал байгаатай холбоотой гэжээ. Импортын зарим нефть бүтээгдэхүүнийг буулгах, хадгалах газар хүрэлцэхгүйгээс шатахуун түгээх станцууд дээр түр хугацааны тасалдал гарч байна. Өөрөөр хэлбэл шатахуун хангалттай байгаа ч улс даяар жигд түгээхэд сав, агуулахын хүрэлцээ дутмаг байгаа гэдгийг онцолсон юм. Ийм нөхцөлд БНХАУ-тай евро-5 стандартын АИ-92 бензиний худалдан авалтыг хоёр дахин нэмэгдүүлэх хэлэлцээ хийж буй нь сонирхолтой.

Г.Дамдинням сайд дотоодын нийлүүлэлт нь хөрш орнуудын нөхцөл байдлаас ихээхэн хамаарч хэлбэлздэг бөгөөд үүнтэй холбоотойгоор хомсдолын тухай яриа гарах нь ойлгомжтой хэмээн тайлбарласан.

ОХУ-д өнөөдөр нөхцөл байдал амаргүй байгаа нь Монголын зах зээлд шууд нөлөөлж буй гэжээ. Нефть боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын ойролцоогоор 40 хувь нь засвар, технологийн саатлаас шалтгаалан зогсонги байдалд орсон. Ялангуяа Монголд уламжлал ёсоор шатахуун нийлүүлдэг Ангарск, Омск, Ачинскийн НПЗ-уудын нийлүүлэлтэд энэ нь мэдэгдэхүйц нөлөөлөөд буй юм.

Шатахуун нийлүүлэлтийн урсгалыг түр хугацаанд ОХУ-ын төв болон өмнөд бүсүүд рүү чиглүүлснээр зүүн чиглэлийн нийлүүлэлт буурч, энэ нөхцөлд Монгол Улс Оросын ложистикийн тэргүүлэх чиглэлд багтах аргагүй болов.

Түүнчлэн ОХУ бензиний экспортыг 2025 оны эцэс хүртэл хориглосон бөгөөд дизель түлш болон бусад нефть бүтээгдэхүүнд зуучлагчдад хязгаарлалт тогтоосон. Монгол Улс эдгээр арга хэмжээнд хамрагдаж байгаа ч Москва нийлүүлэлтийн тогтвортой хуваарийг хадгалахыг хичээж буйг албаныхан онцолжээ. Гэсэн хэдий ч Евразийн эдийн засгийн холбооны, албан ёсоор хязгаарлалтад хамрагддаггүй орнууд ч нийлүүлэлтийн саатал, үнийн өсөлттэй тулгарсаар байна.

Импортоос хараат байдлыг бууруулахын тулд Монгол Улс дотоодын боловсруулах хүчин чадлыг хөгжүүлэхэд анхаарч, Энэтхэгийн дэмжлэгтэйгээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэрийг барьж 2027 оны эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Уг үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий нефть боловсруулах хүчин чадалтай бөгөөд 560 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель түлш үйлдвэрлэх боломжтой. 2028 онд төслийн бүрэн хүчин чадалд хүрснээр дотоодын шатахуун, нефть бүтээгдэхүүний хэрэгцээний ойролцоогоор 70 хувийг хангана гэж тооцоолж байна.

Орост өнөөдрийн байдлаар түлш түгээх боломж хязгаарлагдмал байгаа нь тээврийн зардлыг өсгөж, улмаар бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж буй. Аж ахуйн нэгжүүд нэмэлт нөөц барих шаардлагатай болж, зардал нь өсөж, төрөөс татаас гаргах дарамт ч нэмэгдэж байна. Рублийн ханшийн савлагаа, Оросын нийлүүлэлтийн тогтолцооны тогтворгүй байдал нь импортын шатахууны өртөгт шууд нөлөөлж, ялангуяа шатахуун ихээр хэрэглэдэг хөдөө аж ахуй, аж үйлдвэр, тээврийн салбарт инфляцын дарамтыг улам нэмэгдүүлэх болов.

Өнөөдөр Монгол Улс Орос, Хятадын хооронд тэнцвэр барин, шатахууны тэнцлийг бараг гар аргаар зохицуулах нөхцөлд хүрээд байна. Эрх баригчид нөхцөл байдлыг тогтвортой хэмээн мэдэгдэж байгаа ч бодит байдал тэдний тайлбартай нийцэхээ больсон. Хэрэв нийлүүлэлт үнэхээр тасралтгүй байгаа бол яагаад зарим шатахуун түгээх станц ажиллахгүй, иргэдэд шатахууны хомсдол бодитоор нүүрлэжж байх вэ.

Монголд нөхцөл байдал эмзэг байгааг энэ бүхнээс тод томруунаар харж болох юм.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
70 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гол санаа нь: Монголчууд Хятадаас шатахуун аваад эхэлбэл ОХУ-аас бүрэн хараат биш болох аюултай!!!

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зочин

Монголчууд экспорт импортоор Хятадаас 90 % хамааралтай байгаа. Шатахуунаа хятадаас аваад эхлэвэл Бараг 95%-100 % руугаа дөхнө. Хятадууд түүхий шатахуунаа оросоос өчүүхэн хэсгээ монголоос авч боловсруулж байгаа. Монголын нефтьний үйлдвэр ашиглалтанд орсон ч түүхий нефтийн 70-80 хувийг оросоос авч боловсруулна. Шатахууныхаа 80% хувийг хангана. Үлдсэнээ мөн л гаднаас авна . Шатахуун нөөцлөх саваа өөрсдөө барихгүй бол монголчууд шатахуун өөрсдөө үйлдвэрлээд эхлэсэн ч асуудал үүсэхээр байгаа юм биш үү. Өөрсдөөсөө болоод байх шиг..

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яг үнэн. Бөөн түгшүүр уншигдаж байгаа биз дээ. Хартай авгай шиг үглэсэн байна.

Зочин
Зочин

шатахуун хангалттай гээд байхад яагаад хаалттай штс ийм олон байна вэ гэдэг асуултад хэн ч тодорхой хариу өгөхгүй байгаа нь л хамгийн сэжигтэй

Зочин
Зочин

энэ оросын хэвлэлд гарсан мэдээллийг уншаад бодит байдалтай яг таарч байна гэж бодлоо тайвшруулж ярьдаг үгнүүд нь газар дээрээ огт өөрөөр мэдрэгдэж байна шүү дээ

Зочин
Зочин

агуулах сав хүрэлцэхгүй гэдэг шалтаг жил болгон л гарч ирдэг тэгвэл яагаад олон жил энэ асуудлыг шийдээгүй юм бол

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нефть бүтээгдэхүүн импортлогч хувийн компаниуд нь шинээр агуулах сав барихгүй байна. Улс өөрөө шатахуун оруулж ирдэггүй болохоор энэ савны хүртээмжэд нь анхаардаггүй явж ирсэн байх

Зочин
Зочин

манайх шиг хоёр хөршөөсөө ингэж бүрэн хамааралтай улс маш эмзэг байдаг нь энэ жишээн дээр тод харагдаж байна

Зочин
Зочин

агуулах савгүй байж их хэмжээгээр импорт хийнэ гэдэг чинь логикгүй шүү дээ хаана нь хадгалах юм бэ

Зочин
Зочин

ene medeeg unshaad hujaa ruu ih naidah gej baigaa ni ch bas uuruu ersdel daгуулna gedeg n bodogdloo

Зочин
Зочин

oros hevleluud hurtel bichij baigaag harahaar manaid asuudal baihgui gesen tailbar hudlaa l yum bna gej oilgogdoj baina

Зочин
Зочин

oros benzinii exportig horigloson ni mongold шууд цохилт өгч байхад төрөөс урьдчилан бэлдсэн зүйл бараг алга

Зочин
Зочин

ene medeeg unshaad shatahuunii homsdol bol tsag hugatsaanii bish butetsiin asuudal gedegt bur itgelee

Зочин
Зочин

oros hevlel mongold nuluulsun gej bichij baigaag uzeheer asuudal ni dotroosoo ch il tod bish baigaa ni haragddag

Зочин
Зочин

энэ нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орохыг л хүмүүс хүлээж сууна даанч тэр болтол хэдэн өвөл ингэж өнгөрөх бол

Зочин
Зочин

хангалттай нөөцтэй гэдэг мөртлөө жигд түгээж чадахгүй байна гэдэг нь удирдлагын алдаа биш гэж үү

Зочин
Зочин

oros hevlel mongoliin shatahuunii asuudliig ingej delgerengui bichsen ni sonirholtoi bas ichmeer ch yum shig

Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж

Ардчилсан дэглэмтэй улсад мэдээлэл амьдралын чухал хэрэгцээ байдаг. Гэтэл Монголын одоогийн засаг худал мэдээлэл тараадаг гол эх сурвалж болоод байгааг олон улсын хэмжээнд, тэр тусмаа шатахуун экспортолдог ОХУ-д ийнхүү ил болсон байна. Бусад улс оронд ч манай засгийн ийм бүтэлгүй араншин ил болж байгаа л гэсэн үг. Засаг хулгайгаар дүүрсэн дээрээ худалчаар дүүрэх нь ээ. Энэ ахул ёстой л мөнөөх, "Муу дээр муухай нэмэр, муухай дээр улцан нэмэр" гээч болж энэ засаг дампуурч магадгүй боллоо шүү.

Зочинзочин
Зочинзочин

Хужаа санаа

Зочин
Зочин

ene bol zuvhun tsuurhal bish bodit asuudal gedgiig gadniihan hurtel harsan baih shig baina harin dotroosoo harahgui dureh yum

Зочин
Зочин

oros nariin npts zasvartai bhad manai zah zeel shuud savlaj bna gedeg ni hamaарал ymar ih bolsoniig haruulj baina

Зочин
Зочин
Reply to  Зочин

Савгүй гэж худлаа шалтаг! Урьд нь болоод, хүрээд л байсан биз дээ!

Зочин
Зочин

иргэдийг сандрахгүй байхыг уриалаад байхад газар дээрээ хүмүүс 3 4 цаг дугаарлаж байгаа нь өөрөө бодит байдлын баталгаа

Зочин
Зочин

ene medeen deer garaad baigaa too barimtuud bol onoodriin dugaarlaltai zurchildehgui bna shdee

Зочин
Зочин

orosyn logistik urd bolon tuv ruu chiglehed manai zah zeel hoinoosoo l suuld orno shuu dee

Зочин
Зочин

иргэдийг буруутгахаас өмнө энэ хамааралтай бүтэц системээ засах хэрэгтэй нь тодорхой болж байна

Зочин
Зочин

манайх аль нэг талд хэт найдахгүй тэнцвэр барина гээд бодит байдал дээр аль аль талаас шахагдаж байна

Зочин
Зочин

orosyn dotood hundrel mongold ingej hurdan nuluulj baigaag harahaar uuriin neftiin uildver yagaad chuhal n oilgogdoj baina

Зочин
Зочин

ene bugd tsuuriin asuudal bish statistika too barimt deeree gargaj baigaag oros hevlel hurtel helj bna

Зочин
Зочин

агro aj ahuin salbar shatahuungui bol yugaa tarij yugaa huraah yum be ene bol ulsiin asuudal

Зочин
Зочин

ene medeeg unshaad irged l asuudal hardag bish gadniihan ch asuudal gej uzdeg boljee

Зочин
Зочин

oros benzinii une ossoor bhad manaid nuluuluh n zugeer neg shat damjsan asuudal bolchloo

Зочин
Зочин

ene nuhtsuld tur zasag bodit baidlaa huleen zuvshoorch oilgomjtoi yarij surah heregtei

Зочин
Зочин

ene medeeniig unshaad mongol uls shatahuunii talaar garaaraa l tэнцвэр barij bna gedeg ug mash onovchtoi sanagdsan

Зочин
Зочин

Нефть боловсруулах үйлдвэр чинь яасан бэ Хүрэлсүхээ?

Зочин
Зочин

Ховордох асуудал бол тодорхой шалтгаантай бүгд ойлгож байгаа. Харин чанар хаана буурдаг болон түгээгүүрт байх нолийн асуудлыг ойлгохгүй 35 жил өнгөрлөө.

Зочин
Зочин

2хөршөөсөө хамааралтайга одоо мэдээ юу. Америкаас Элбэгдорж түлш явуулах байх.

Иргэн
Иргэн

Нефтээ өөрсдөө ашиглая

Зочин
Зочин

Энэ хэдэн мулгуунуудаас болж Дэлхийн шившиг болох ч гэж новш

Зочин
Зочин

Хятадтай холбогдсон бүхэн авилгал төрийг нураах хэрэгсэл нь авилгал төрийн албаны бүх хүн анхаармаар

Арман
Арман

ИЙМ Л ТЭНЭГҮҮД ШҮҮ ДЭЭ !!!
ТЭР ДООР НЬ ШАЛТАГЛААД АСАР МӨНГӨ УГААЛТ , АВЛИГАЛ ЯВАГДАХ ГЭЖ БСАН БГАА БИЙЗ ????????????????????????????????

Иргэн
Иргэн

Савгүй гээд хэн нь бас очоод бурчихваа... Ккк нүд болчихийм доо

АЗочин
АЗочин

Онигоо шүү Монголд машин яваад хэдэн жил болж байнадаа 100 жил гээд солиороод байгаа шүү дээ

Монгол мал
Монгол мал

Монгол малуудаа, ямар мундаг гадаад хэлтээ юм бээ, наад бичиж байгаа юмаа ядахдаа монгол үсгээр бичээж сураач, хөдөөний тэнгүүдээ

Зочин
Зочин

яагаад юм болгоныг хятадаас авах гээд бнаа ямар учир бна хятад арай дагаар орох гээд байгаа юм биш биздээ энэ ерөн хэнии санаа вэ Ням хийж бгаа үйлдэл юмуу

Зочин
Зочин

уг нь Хүрэлсүхн А түмэн нефэн үйлвэр ашиглалтан ороуулах том амлалт амлаж ,ёрөнхийлөгч болсон гэтэл үхсэн амид мэдэхгүй алаг болоод бх юм

Зочин
Зочин

Хаха Оросууд бичээгүй манайхан өөрсдөө зохиогоод чаачжээ татаах юмаа.улстөрөө гэж

Зочин
Зочин

...орозын сайн найзаас бэнзэн авах нь орозоос авсантай ялгаа юун

Зочин
Зочин

Дамдинням гэж эргүүтсэн төлөг шиг новш тэгээд бас худлаа ярина иргэдийг өөрийнхөө логикгүй тэнэг ярианд илтгэнэ гэж боддог юм байхдаа.Хэрэв тэгж их багтаж ядсан их бензин орж ирээд багтаах сав суулга нь хүрэлцэхгүй байсан бол бүх түгээгүүрийн газруудаа тултал ажиллуулаад машинуудыг сайн банкаа дүүртэл авцгаа гэж уриалах ёстой бишүү.

Irgen.
Irgen.

Иргэн

Irgen.
Irgen.

2028 онд нефтийн үйлдвэртэй болсон чинь нөөцийн сав байхгүй гээд нөгөө нефтээ Хятадуудад хямдхан өгөөд буцаагаад үнэтэй шатахуун авахийвдээ. Тэгж чадах л гарууд шүү. Дамдингийн огцруулъя.

Зочин
Зочин

МОРИО УНАХАА БАЙСАН МАЛЧИД ТЭМЭЭГЭЭР НҮҮХЭЭ МАРТСАН МОНГОЛЧУУД ШАТХУУН ХОВОРДООД ИРНЭЭ .БҮР ОЛДОХОО БАЙНА ВИЙ ТЭР ҮЕД НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШААРДЛАГА ТӨМРИЙН ХОГХАЯГДЛЫН НУТАГ БОЛЖ ЭМНЭГ ТЭМЭЭ ТУЙЛАЖ ,ХАНГАЛ АДУУГАА СУРГАХ ЗАЛУУС ЦӨӨРӨХ БУЙ БОЛНО ДОО..

Зочин
Зочин

Хятадаас бүрэн хараат болгож байгаа юм байна л даа.

Зочин
Зочин

2nyyrt hooson tolgoitnuudaa 2 gyrenteigee zygeer l haritsaj bhgyi bol hariu barih uhaangyi , haldval surih yu ch ygyi uls shyy dee

Холбоотой мэдээ

Back to top button