Европын холбоо Украинд олгох $105 тэрбумын санхүүжилтээ хэрхэн босгох вэ
Европын Холбоо Украинд дэмжлэг тусламж үзүүлэхийн тулд 90 тэрбум еврогийн (105 тэрбум ам.доллар) зээл авч санхүүжилт байдлаар илгээх шийдвэр гаргасан. Энэхүү санхүүжилтийг тодорхой нөхцөлүүдийн дагуу хэсэгчлэн олгоно.Зээл авч Украиныг дэмжих ажилд Унгар, Словак болон Чех оролцохоос татгалзсан юм.
Эхэндээ Европын холбоо ОХУ-ын Төв банкны царцаасан хөрөнгийг ашиглан Украинд хүүгүй зээл олгох зорилготой байсан. Гэвч энэхүү эрсдэлтэй төлөвлөгөөнөөс татгалзаж, хамтарсан зээл гаргах замаар Украинд ирэх хоёр жилийн засгийн газрын төсөв болон цэргийн зардлын санхүүжилтийг олгох болсон. Энэ нь ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглахаас илүү хялбар, хурдан хэрэгжүүлж болох шийдэл юм. Гэвч Европын холбооны орнууд хамтарч зээл авч буй нь асар их зардал дагуулна.
Зээлийг хэрхэн санхүүжүүлэх вэ
Одоогоор Европын холбоо болон гишүүн орнуудад нь 105 тэрбум ам.долларын бэлэн мөнгө байхгүй. Европын Комисс богино болон урт хугацааны бонд гаргаж, зах зээлээс санхүүжилт босгоно.
Украин ирэх дөрөвдүгээр сараас эхний санхүүжилтээ авах шаардлагатай байгаа. Европын холбоо 105 тэрбум ам.долларын санхүүжилтээ цувуулан олгоно. Украин энэ мөнгийг цэргийн болон төсвийн зардалдаа чөлөөтэй зарцуулах боломжтой.
Зээлийн хүүг Европын холбооны төсвөөс төлөхөөр болсон нь өрөнд баригдаад буй Украинд үүсээд буй дарамтыг суллах юм. Одоогийн ханшаар тооцвол зээлийн хүүд жилд 3 тэрбум евро төлөх графиктай байна. Европын холбооны 2028-2034 оны төсөвт зээлийн хүү төлөлтөд 23.44 орчим тэрбум ам.долларыг тусгаж өгөх шаардлагатай.
Гишүүн орнууд эдийн засгийн чадамжаасаа хамаарч зээлийн хүүг хувааж төлнө. Герман, Франц, Итали, Испани, Польш улсууд зээлийн хүүгийн эргэн төлөлтийн ихэнхийг гаргана. Албаны хүмүүсийн хэлснээр зээлийн бондыг Европын холбооны хэмжээнд гаргаж байгаа тул энэ нь тухайн улсуудын гадаад өрийг нэмэхгүй аж.

Украин энэхүү 105 тэрбум ам.долларыг ОХУ дайнаа зогсоож, дайны нөхөн төлбөр төлөхийг зөвшөөрсөн тохиолдолд л эргүүлэн төлөх нөхцөлтэй. Москва нөхөн төлбөр төлөхөөс эрс татгалзаж байгаа. Тийм учир Европын Комисс зээлийн эргэн төлөлтийг сунгах замаар Украиныг санхүүгийн хүнд байдалд оруулахгүй байхаар шийдэл олжээ.
Гэхдээ энэ нь зээлийн эргэн төлөлтийг үүрд сунгана гэсэн үг биш юм. Ирээдүйд зээлийн хүүг Украины өмнөөс төлж буйгаа зогсоохын тулд эргэн төлөлтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болно.
Украинд туслахын тулд хамтарч зээл авах боломж бүрдсэн нь Унгар, Словак болон Чех улс хориг тавилгүй оронд нь энэ хөтөлбөрөөс чөлөөлөгдөх тохиролцоонд хүрсэнтэй холбоотой. Тэдгээр улсууд хамтран зээл авч Украинд туслах санаачилгад хориг тавина гэж мэдэгдээд байсан юм. Одоогийн дүрмээр Европын төсвөөс гишүүн бус оронд санхүүжилт өгөхийн тулд бүх гишүүн санал нэгтэй зөвшөөрөх шаардлагатай.
Европын холбооны үлдсэн 24 орон Украины төлөх ёстой хүүг хувааж өгөх юм. Унгар, Словак болон Чех нь Европын холбооны нийт орлогын 3.64 хувийг л бүрдүүлдэг тул бусдад бусад гишүүдэд хүү төлөлтийн ачаалал нэг их нэмэгдэхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Зээл авахгүйгээр энэ гурван улс Украин үзүүлэх тусламжийн хөтөлбөрийг батлах асуудалд санал өгөх эрхгүй болох юм.
ОХУ хөрөнгийг ашиглах боломж нээлттэй хэвээр
Хамтарч зээл авах шийдвэр гаргасан нь ОХУ-ын царцаасан хөрөнгөд одоогоор хүрэхгүй гэсэн үг. Гэвч Европын холбооны удирдагчид ирээдүйд зээлээ төлөхөд ОХУ-ын Төв банкны хөрөнгийг ашиглах эрхтэй гэдгээ мэдэгдсэн байна.
Энэхүү заалтыг шийдвэрт тусгасан нь ОХУ-ын хөрөнгөөр зээл олгохыг дэмжиж, хамтарч зээл авахыг эсэргүүцсэн Герман зэрэг орнуудыг ятган сэнхрүүлэх зорилготой байжээ. Европын комиссын нэгэн албан тушаалтан “ОХУ-ын Төв банкны царцаасан хөрөнгийг ашиглах боломжийг ширээн дээрээс авч хаяагүй байгаа гэх маш улс төржсөн мессеж илгээж буй явдал” гэж тус заалтыг дүгнэсэн юм.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү шийдвэрийг улсынх нь хувьд чухал ач холбогдолтой гэжээ. Тэр "Санхүүжилтгүйгээр бид маш хэцүү нөхцөлд орох байсан. Оросуудад дайнаа үргэлжлүүлээд үр ашиггүй гэдгийг харуулсан дохио боллоо. Бид санхүүгийн дэмжлэг авч байгаа тул фронт дээр нурж унахгүй, арми болон ард түмнээ дэмжсээр байх болно" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Euro News








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
европын холбоо дайн дууссаны дараах украины эдийн засгийг яаж босгох вэ гэдгээс илүү одоо дайныг яаж тэжээх вэ гэдэг дээр л анхаараад байх шиг
яг тийм бодит үнэн нь тэр
европын орнууд хоорондоо ч нэгдмэл биш байгааг унгар словак чех гурав оролцохоос татгалзсанаас харж болно энэ дайн европыг өөрийг нь хувааж эхэлсэн мэт санагдаж байна
европын холбоо өөрийн төсвөөс зээлийн хүүг төлнө гэдэг нь жирийн европ иргэдийн нуруун дээр л ачаа очно гэсэн үг шүү дээ энэ талаар ард иргэд нь юу бодож байгаа бол
ungar slovak chех guur oroltsokhgui bolson ni neg taldaa uhaantai shiidver ch yum shig ted uursdiin ediin zasgaa hamgaalj baina
тийм шүү
Европын орнууд Орсоос чацаг алдаж байгаа юм бн!!! Ккк
ene zeel ni ukrainiig avrah yum shig haragdavch unendee urt hugatsaand bur ih urund oruulah bodlogo yum bish uu gedeg asuult garj irj bna heniig avrah gej heniig zoliolson shiidver yum be
украин зээлийг зөвхөн орос дайнаа зогсоож нөхөн төлбөр төлвөл эргэн төлнө гэдэг бол бодит амьдрал дээр бараг биелэхгүй нөхцөл shig sanagdaj baina
европын холбоо ингэж их хэмжээний зээл авч байж дайн үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлж байна гэдэг өөрсдийнх нь ирээдүйн татвар төлөгчдөд их ачаа болж очно доо украины асуудал европын дотоод асуудал болтлоо гүнзгий орчихсон нь эндээс харагдаж байна
ene asuudald ohuu nariig l buruutgaad baidag ch europ uursduu asar ih mongo zartsuulj dainii gal ruu tos nemj baigaag hen ch yaridaggui
ene zeel ur dun uzuuleh eseh ni dainii yavtsaас hamaarna gehdee zeel irsen ch front deer baih baidal shuud uurchlugduh uu gedeg ni ergelzeetei
хайран хөрөнгө дайны талбарт цацагдаад дашийн шоо болно доо
bi bodohdoo ene 105 terbum dollar bol zuvhun ehlel baih daraa daraagiin zeel tuslamj nemeh bh daa ene urgeljleh tusam ukrain uuruu baga ch gesen hamaaraltai bolchihno
ene shiidver ohuu iin tsartsaasan hurungiig ashiglakhgui gj bolgoomjilsan ni huuli erkh zuin erсdel ihtei gedgiig haruulj bna tegehээр zeel gej тойрч baina
ene zeel ni ukrainiig sanhuugiin huvislaar europd bur ih hamaaraltai bolgoh bodlogo yum bish uu gedeg hardlaga torood baina
европын холбоо хамтарч бонд гаргана гэдэг нь ирээдүйд санхүүгийн хямрал үүсвэл бүгд хамтдаа хохирно гэсэн үг
bi bodohdoo ene shiidver ni geopolitikiin talbar deer orostoi hiij baigaa urt hugatsaand urgeljleh togloom l shig haragdaj baina
украинд tuslah n zuv ch gehdee zeel bol tuslamj bish ur shuu dee ene yalgaag olon hun oilgohgui baih shig
энэ бүх мөнгө зэвсэгт болон төсвийн зардалд чөлөөтэй зарцуулагдана гэдэг нь хяналт сул байна гэсэн үг шиг сонсогдож байна
европын холбоо өөрсдийгөө оросын хөрөнгийг ашиглах эрх нээлттэй хэвээр гэж хэлж байгаа нь цаашдын хурцадмал байдлыг улам нэмэх байх
Оросыг хязгаарлахгүй бол хэзээ ч зогсохгүй, дараа нь Балтийн орнууд руу дайрна. Одоо ТВ-ээр нацист, фашист гээд л суртал ухуулга нь яваад л бгаа, аюултай улс
Evropiin holbooniihon oorsdoo suirch baigaa shuu dee odoo bolih heregtei
Зеленскийн хөх инээд нь хүрч гарын алга нь загатнаж байгаа юм бна даа
Амарыг эрье.
Оросын ард түмэн Украины ард түмэн хоорондоо муудалцаагүй байхад 2022оны 2-р сарын 24ний 4цаг 50минутанд Орос улс Украины газар нутаг руу анхны пуужингийн дайралтаа хийсэн. ХЭРВЭЭ УКРАИНЫ УДИРДАГЧ ЗEЛEНСКИЙ ЭХ ОРНООСОО ЗУГТСАН БОЛ МИНИЙ МОНГОЛЫН АРДЧИЛАЛ НОЦТОЙ АЮУЛД ОРОХ БАЙСАН. БИД УКРАИНЫГ ДЭМЖИЖ БАЙГААД ЯЛАЛТАНД ХҮРГЭСЭН НЬ МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ АРДЧИЛАЛ ДЭЛХИЙН БҮХ ХҮН ТӨРӨЛХТНИЙ АРДЧИЛАЛ ГЭДЭГ НЬ БАТЛАГДСАН. ХҮН ТӨРӨЛХТНИЙ АРДЧИЛЛЫГ ДОРОЙТУУЛАХЫГ САНААРХАЖ БАЙГАА УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ХЯТАДЫН ТАГНУУЛЧИН НАЦАГИЙН БАГАБАНДИ ХЯТАД ЭЭЖТЭЙ ХҮРЭЛБААТАР АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ХЯТАДААР ЯРЬДАГ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ҮХСЭН МАН ЫГ ӨМӨӨРДӨГ БУЛГАН (ЦАГААН ХУН)ОЮУН ЦЭДЭН ХҮЧИНГИЙН ХЭРЭГТЭЙ НЯМБААТАР МЭНГЭТ НЯМДОРЖ ҮХСЭН МАН ЫН НЭР БАРЬЖ УИХ Д СУУСАН БҮХ ХҮМҮҮСИЙН ХЯТАД ЭЗЭНТЭЙ ОДЖАРГАЛ ЭМСИЭС-ИЙН ХЯТАД ЭЗЭН НАРЫН ХУУЛЬ БУСААР БАРИГДСАН МУЗЕЙГ НЬ ХУУЛЬ БУСААР ОЛСОН ОРЛОГО АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ХӨРӨНГӨЖСӨН ХӨРӨНГӨ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА ХУВЬЦАА ГАЗАР ЗЭРГИЙГ НЬ ХУРААЖ 2026ОНЫ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭН ЭДГЭЭР ХҮМҮҮСТ АРДЧИЛЛЫН С.ЗОРИГ АГСНЫ АМЬ БИЕИЙГ ХАМТАРЧ ХӨНӨӨСӨН Д НЬ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ЯЛЛАГДАГЧААР ТАТАХЫГ МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БОЛОН МОНГОЛЫН БҮХ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МИНЬ ХИЛЭГНЭН ШААРДАЖ БАЙНА УУ?
ОРОС УЛС УКРАИНД ҮЗҮҮЛСЭН ҮЙМЭЭН САМУУН ДАЙН ДАЖИНГИЙНХАА ГАМШИГ ХҮН АРДЫН ҮХЭЛ ХАГАЦАЛЫН ХОХИРЛЫГ БҮРЭН БАРАГДУУЛАХ ЁСТОЙ. ХУРЦХАН ХУТГААР ХООЛОО Ч ӨӨРӨӨ ХИЙЖ ЧАДАХГҮЙ МОРЬГҮЙ СЭЛЭМГҮЙ БАЙЖ БУСДЫН ГАРААР ДЭЛХИЙГ СӨНӨӨХИЙГ САНААРХАЖ БАЙГАА ЗӨНӨГ В.ПУТИНГ ЭЦСИЙН ЗАМД НЬ ҮДЭХИЙГ МИНИЙ ҮЗЭСГЭЛЭНТ ДЭЛХИЙН БҮХ ХҮН ТӨРӨЛХТӨН ХИЛЭГНЭН ШААРДАЖ БАЙНА УУ?
ОРОСЫН БОЛОН УКРАИНЫ АРД ТҮМНИЙ ДАЙНД ҮРЭГДСЭН ЦЭРЭГ ДАЙЧДЫН АМИЙГ ХУРЦХАН ХУТГААР ХООЛОО Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ МОРЬГҮЙ СЭЛЭМГҮЙ БАЙЖ БУСДЫН ГАРААР ДЭЛХИЙГ СӨНӨӨХИЙГ САНААРХАЖ БАЙГАА ЗӨНӨГ В.ПУТИНЫ АМИАР СОЛИХЫГ МИНИЙ ҮЗЭСГЭЛЭНТ ДЭЛХИЙН БҮХ ХҮН ТӨРӨЛХТӨН МИНЬ ХИЛЭГНЭН ШААРДАЖ БАЙНА УУ?
Оросыг задлахаасаа өмнө холбоо нь өөрөө задарлаа. Мөнгө санхүү нь уналаа. Оросоос илүү тэсч байж л зорилгодоо хүрнэ шүү дээ. Гэвч Европын удирдагч нар дэндүү харалган байдлаараа өөрсдийнхөө улсуудын санхүүг унагачихлаа. Ногооноо авсан мөнгөө алтан жорлон болгож гарын салаагаараа урсгаж цэрэг эрс нь үрэгдэж хүүхнүүд нь дүрвээд дууслаа