Хөшигний ард: Б.Лхагвасүрэн 50 мянгатын дэвсгэрт хууль бусаар хэвлээд дотоод аудитаараа акт тогтоолгосноо нууцалсан уу

Өнөөдрөөс яг долоо хоногийн өмнө /2025.12.15/ УИХ-ын гишүүн Ө.Шижир ЭЗБХ-ны хуралдааны үеэр С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгч болоогүй байхад "Та 50 мянгатын мөнгөн дэвсгэрт хэвлэх үү" гэж асууж байв. Харин С.Наранцогт "Шинэ мөнгөн дэвсгэрт хэвлэхээс илүү орчин үеийн технологи нэвтрүүлэх замаар санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлд анхаарна" хэмээн хариулсан. Товчхондоо, Төв банкны шинэ Ерөнхийлөгч том мөнгөн дэвсгэрт хэвлэхгүй. Гэхдээ өмнөх Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэдийн хэвлээд тавьчихсан байж болзошгүй тухай асуудлыг энд хөндөе.
-100 мянгатыг дурсгалд зориулан борлуулж, 50 мянгатыг ихээр хэвлээд хав дарсан байж болзошгүй-
Хөшигний ар дахь мэдээллээр, 50 мянгатын мөнгөн дэвсгэртээс хэвлээд хав дарсан тухай мэдээлэл дуулдав. Ойролцоогоор гурав орчим их наядыг хэвлэсэн байж болзошгүй. Энэ нь манай улсын төсвийн даруй 10 хувьтай тэнцэх хэмжээний их мөнгө. Ийм их мөнгөөр төсвийн алдагдал нөхөхөөр хэвлэж, нууцалсан уу гэдэг таамаг дэвшүүлэхэд хүргэнэ. Ямартай ч, Монголбанкны Дотоод аудитын газар нь энэхүү асуудлыг нь мэдэж улмаар Б.Лхагвасүрэнг суудлаасаа буухаас өмнө акт тогтоосон гэх. УИХ зөвшөөрөөгүй асуудал тул устгах зардал үүнд яригдах учиртай. Хэдий хэмжээний өртгөөр хэвлэсэн асуудал нь олдсонгүй. Туршилтын журмаар гэдэг үгээр халхавчлан тайлагнасан байж болзошгүй. "Бэлэг дурсгалын журмаар хэвлүүлсэн" гэдгээ улстөрийнхөн дунд буюу хаалттай хүрээндээ хэлсэн гэгддэг. Ингээд харахаар тухайн актлагдсан гэх мөнгөн дүнг төлсөн эсэх нь тодорхойгүй байсаар суудлаасаа бууж одсон болж таарах гээд байна.
Энэ арванхоёрдугаар сарын эхээр "Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ой"-г тохиолдуулан Монголбанкнаас дурсгалын зориулалтаар 100 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт гаргасан. Мөн л УИХ-аас батлаагүй тул дурсгалын зориулалтаар хэмээн борлуулаад дуусчихлаа.
Монголбанкны албан сайтад мэдээлснээр бол бэлэг дурсгалын цаасан мөнгөн тэмдэгтэд 100 мянга, 20 мянга, 10 мянга, 5 мянга багтаж байна. Харин 50 мянгатын дэвсгэрт алга.
Хэрэв үнэхээр хэвлээд бэлдчихсэн бол энэ нь маш ноцтой асуудал. Учир нь, Монголбанк бие даан шинэ төрлийн мөнгөн тэмдэгт хэвлэх эрхгүй бөгөөд хянах эрх нь УИХ-д бий. УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэснээр Монголбанк гүйлгээнд гаргах хуулийн зохицуулалттай юм. Том дэвсгэрт гаргах, мөнгөний бүтцийг өөрчлөхөөр бол Монголбанк УИХ-аар заавал оруулж байж шийдүүлдэг. Гэтэл ийм процессыг ч туулаагүй бололтой.
Монголд хамгийн сүүлд 2006 онд эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, банк болон бэлэн мөнгөний зардлыг бууруулах хүрээнд хамгийн том мөнгөн тэмдэгт болох 20 мянгатын дэвсгэртийг гаргаж байсан удаатай.
-Г.Занданшатар 2021 онд том мөнгөн дэвсгэрт гаргах талаар судлахыг даалгаж, Б.Лхагвасүрэн 2023 онд мөнгөний бодлогод тусгаж байжээ-
Б.Лхагвасүрэн Төвбанкны Ерөнхийлөгч байхдаа том мөнгөн дэвсгэрт хэвлэх санааг амнаасаа байнга цухалзуулж ирсэн нэгэн.
- 2020 онд, Монголбанк удахгүй мөнгөн дэвсгэртийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг УИХ-д оруулна,
- 2021 онд 50, 100 мянгатын дэвсгэрт гаргахад ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй,
- 50 мянгатын мөнгөн дэвсгэрт хэвлэхээр судалж байгаа гэхчлэн ярьдаг байв.
- 2023 онд Монголбанкнаас УИХ-д өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-д шинээр том мөнгөн дэвсгэрт хэвлэх асуудлыг судлах, 50, 100 мянгатын дэвсгэрт хэвлэх агуулгатай өгүүлбэр багтаасан нь бий.
Б.Лхагвасүрэн ийн ярьдаг байсны цаад шалтгаан нь өнөөгийн Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар. Тодруулбал, 2021 онд УИХ-ын дарга байхдаа том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах талаар судлахыг Төвбанканд даалгаж байсан хүн юм.
-
Ямар тохиолдолд шинэ мөнгөн тэмдэгт хэвлэдэг вэ?
Шинэ төрлийн мөнгөн тэмдэгт хэвлэх, дэвсгэртийн тоог нэмэгдүүлэхдээ улс орнууд маш олон хүчин зүйлийг харгалзаж үздэг. Үүнд бараа, бүтээгдэхүүний үнэ, дундаж цалингийн өсөлт гэхчлэн. Энгийнээр тайлбарлавал инфляц өссөнтэй холбоотойгоор төгрөгийн худалдан авах чадвар муудаж, иргэд наад захын хэрэгцээний худалдан авалт хийхийн тулд зарцуулах мөнгөний овор хэмжээ нэмэгдээд эхэлбэл, дараагийн өндөр дүнтэй мөнгөн дэвсгэрийг хэвлэх шаардлага гардаг гэсэн үг.
Том мөнгөн тэмдэгт хэвлэснээр гарах эрсдэл?
Мөнгөн дэвсгэртийн хэмжээг нэмэхийг эдийн засагчид янз бүрээр тайлбарладаг. Монголбанкнаас мөнгө хэвлэх арга хэмжээг авбал хамгийн түрүүнд төгрөгийн ханш хүчтэй суларч, инфляц өснө. Цаашлаад эдийн засагтаа том дарамт авчирна. Монгол Улсын эдийн засаг жижиг, эмзэг учраас их хэмжээний мөнгө оруулсан тохиолдолд төгрөгийн ханшийн огцом сулралд нөлөөлнө. Энэ нь цаашлаад ард иргэдийн амьдралд шууд нөлөөлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө.
Ямар ч нөөцөд тулгуурлахгүй хэвлэвэл тэрэг дүүрэн мөнгөөр талх авч хүрэхгүй болох ч эрсдэлтэй. Харин валютын болон алтны нөөц дээр тулгуурлаж, мөн устгалд орсон мөнгөний оронд шинэ дэвсгэртийг сольж гаргавал эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Цаасан мөнгө дунджаар 3.8 жилийн настай. Ялангуяа бага дэвсгэртүүд өөрөөсөө хэд дахин үнэтэй хэвлэгддэг. Жижиг дэвсгэртийг хэвлэх өртөг нь нэрлэсэн үнээс өндөр. Энэ үүднээс Монголбанк том мөнгөн дэвсгэрт хэвлэх гэж ямагт зүтгэсээр ирсэн анхаарал татна.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголбанк УИХ-аар батлуулаагүй байж ийм том асуудал хийсэн бол үнэхээр аюултай сонсогдож байна өмнө нь бас л дурсгалын нэрээр олон юм гаргаж байсныг бодоход итгэл сулраад байна энэ бүхнийг ил тод шалгах хэрэгтэй
хэвлэсэн мөнгөө устгах зардал гэж дахин мөнгө ярина гэдэг өөрөө логикгүй санагдаж байна эхлээд хэн ийм шийдвэр гаргасныг тодруулах нь зөв
ард түмэн бүгд л хардлага тээж сууж байна нууцаар хэвлээд хадгалсан гэдэг үнэн бол хэн хариуцлага хүлээх вэ өмнөх дарга ажлаа өгөөд явчихдаг дараа нь хэн ч мэдэхгүй өнгөрдөг жишиг тогтох вий дээ
ийм их хэмжээний мөнгийг туршилтын журмаар гэдэг үгээр хаацайлаад өнгөрөөнө гэдэг үнэхээр ичмээр хэрэг улсад хариуцлага гэж байх ёстой дотоод аудит акт тавьсан бол нийтэд зарлах ёстой
50 myangat bgaagui gj alban site deer bichsen bol yag ene tsagiin medeelel uneheer buruu esvel ymari neg zuil nuuj bna gj hardahad hurch baina ene ch asuudal shuu
иргэд бид асуухаас өөр аргагүй болсон том мөнгөн дэвсгэрт гаргах хэрэгцээ үнэхээр байсан уу эсвэл төсвийн нүхийг бөглөх түр зуурын арга байв уу гэдгийг илэн далангүй хэлэх цаг болсон
Монголбанк бие даасан байгууллага гээд хяналтгүй байж болохгүй УИХ ард түмнээс сонгогдсон байгууллага учраас ийм том шийдвэрийг заавал хэлэлцэх ёстой энэ зарчмыг зөрчсөн бол ноцтой
ene mungun devsgertiig hevleh sedev urgelj ard ni uur zorilgotoi baidag yum shig sanagdaj baina erunhi irged bidend bol tsalin nemegdehgui une ossoor bhad tom devsgertei bolloo geed amidral deer ymar ashig bhav de
Монголбанк өмнө нь хэлж ярьж байснаасаа өөр зүйл хийсэн бол итгэлцэл бүр мөсөн унах эрсдэлтэй ийм үед ил тод тайлбар хийх нь хамгийн чухал
50 myangatiig hevleed hadgalsan geh yaria neg l sonin sanagdaj baina ulsiin tosviin hemjeetei tentseh mongo nuutslaad baij bolno gehed itgehgui ch Mongolbank shalgalt hiigeed il tod medeelel uguh heregtei sanagdaj baina ard irgeded todorhoi baih yostoi
50 myangat garch irvel baga mungu butetsed sain gj yaridag humuus baidag ch bodit baidald inflyats l nemegdene shdee hudaldah avah chadvar buurna ternees bish irgeded ashigtei yum haragdahgui
Монголчууд бид мөнгөний үнэ цэнийг алдсан нь үнэн гэхдээ үүний шийдэл нь том дэвсгэрт биш харин эдийн засгийн бодит өсөлт байх ёстой үүнийг л төр ойлгох хэрэгтэй
Монголбанк дурсгалын нэрээр их хэмжээний мөнгө хэвлээд борлуулсан нь өөрөө хууль зөрчсөн байж магадгүй шүү дээ энэ асуудлыг ч бас шалгах хэрэгтэй
инфляц өсөөд байхад том дэвсгэрт гаргана гэдэг гал дээр тос нэмсэнтэй адил л санагддаг эдийн засгийн энгийн логик ингэж хэлээд байна
Том дүнтэй дэвсгэрт шинээр гүйлгээнд гаргаж болохгүй. Төгрөгт итгэх итгэл улам суларч, ханш нь улам л унана.
хууль зөрчсөн лхагвасүрэнд хэрэг бүртгэл явуулж арга хэмжээ авах хэрэгтэй
Монголд мөнгө хэвлэх бүрт л амьдрал дорддог туршлага олон удаа давтагдсан шүү дээ жижиг эдийн засагтай улс их хэмжээний мөнгө гаргахад ханш унаж бид л хохирдог үүнийг ойлгодоггүй юм шиг
50 myangatiig dursgalaar zarna gene uu esvel guilgeend oruulna gene uu geh met todorhoi bus yaria ih baina ard irgeded neg l buruu medeelel uugeed baigaa ni uuriiguu nuuh gesen argalj shig haragdaj baina
Хэн ямар ч гэмгүй хүүхэд залуусыг тагнуулд ажилд авна гэж худлаа хөөргөж бузар зорилгодол ашиглаад бна вэ
Төсөв бөглөх инвиляц үүсгэх нөхцөл 10дахь асуудал.том дэвсгэрт гарганаа гэдэг нь авилгал өгөхөд цүнхэнд багтах багтаамж нь жижгэрдэг учир гол шалтгаан нь энэ лдээ . 2-3 хайрцаг энэ тэр гэхгүй цүнхэнд багтана лгэсэн үгшдээ өөр яах гэж том дэвсгэрт хэвлэх шаардлагатай юм. Бараг бүх хүн карт ашиглаад байхад цаасан мөнгө юу вэ ?!!! Авилга авилга
bi bodohdoo ene tom devsgertei boloh yaria ni l ard tumnii diqqatsiiig sarniulah gesen uls turiin togloom yum shig tsalingaa nemj chadahgui bolohoor mungunii toogoor huurch bolno gj boddog baih
bi lav tom mungu hevleh deer demjihgui une tsalin hoyor zurchildeed bna shdee neg tald tsalin bagaa nuguu tald une ih bolood bval ymar ch devsgertei bolood nemer alga
ene asuudal deer hen ch hariuts huleehgui unguruugeed baih vii gj mash ih aij baina ard irgeded shudarga yosiin itgel aldrahad hurch baina
50 myangatiig gargah surgiin sudalgaa 2021 onoos yarigdsan ni unen ch bodit amidral deer heden hunii amidral deer ymar uurchlult avchirah yum be teriig l harah yostoi
bi bol ene dursgalin mungunuud ch bas hamaa alga boddog hun ard tumen talh mah avah mungu alga baihad hund zarah dursgal hiij baih ni buruu shig
ene buh yaria tsuuriin humuusiin ashigt l zoriulagdsan yum shig sanagdaj baina ard irgeded bol urgelj l daramt irdeg shdee
bi bodohdoo 50 myangatiig guilgeend oruulbal naadah chini tsag hugatsaand une osgoh l ur dun avchirna heden jiliin daraa 100 myangat yaria garna
улс орны эдийн засаг эмзэг гэдгийг жирийн иргэн хүртэл мэдэж байна гэтэл шийдвэр гаргагчид яагаад ойлгодоггүй юм шиг аашилдгийг ойлгохгүй байна
ene asuudal deer setguulchid bolon irgen bur mash sain asuuj shalgah heregtei boloo neg ni duugarahgui bol daraagiin udur dahin davtagdana
bi lav ene yaria bol tsuuhun hunii nuuts toglolt gej hardaj baina ard irged bidend l hamaatai yum shig yaridag ch ashig ni uur gazar ochdog
ЦЭРГИЙН ЗӨВЛӨЛӨӨР ОРУУЛЖ ХАТУУ ШИЙТГЭ.
Мөнгө биш мөнгө 100 к
Энэ Лхагвасүрэн гээд их гай тарьсан удахгүй ил болно
Тагнуулч болгоно тагнуулд ажилд авна гэж гэмгүй хүүхэд залуусыг худлаа хошгоруулахаа болино уж
Uls oroniig suid hiihnee nohduud
энэ хүнийг шалгаж байх ёстой газарт нь байлгаж хууль хяналтынхан ажлаа хийгээсэй
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Odoo bolohgui Yamar uchir baigaa yum be ?
Neget mungunii hainsh n Unchihsan yum ch n Odoo yund Aigaad baigaa yum be ?
Tsag n Bolson shyy ! Herev tiim shine Money baigaa bol gyilgeend gargaachee !
Монгол банк эрдэнэсийн сан даа Бурхан худалдаж авсан гэнэ Буддагын баримал бол эрдэнэс биш шүү Зүгээр л барималын бүтээл шүү