БНСУ-ын засгийн газар Хойд Солонгост оноосон хоригоо суллахыг авч үзэж байна
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёний Хойд Солонгостой харилцах бодлогод өөрчлөлт оруулж, яриа хэлэлцээнд анхаарах арга барил баримтлах боллоо. Сүүлийн долоо хоногуудад хоёр Солонгосын хил дагуу үүсгэсэн цэргийн байрлалуудыг өөрчилж, Батлан хамгаалах яамны Хойд Солонгосын асуудлаарх ажлын албад шинэчлэл хийсэн юм.
Батлан хамгаалах яам Хойд Солонгосын бодлогын албын үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргасан аж. Өмнөх Ерөнхийлөгч Юн Сок Ёлын захиргаа тэрхүү албыг татан буулгасан байдаг. Шинэчилсэн бүтцийн дагуу тус алба хоёр Солонгосын хооронд цэргийн яриа хэлэлцээ явуулах, итгэлцэл бэхжүүлэх арга хэмжээнд анхаарч ажиллана.
Үүнтэй зэрэгцэн БНСУ-ын эрх баригчид Хойд Солонгост тавьсан нэг талын хориг арга хэмжээг хөнгөвчлөх асуудлыг дахин авч үзэх болжээ. Энэ нь Пёньянтай шууд харилцах холбоонуудыг дахин сэргээх зорилготой юм. Ингэж сэргээснээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх жилийн дөрөвдүгээр сард АНУ-д айлчлахад Хойд Солонгосын талтай хэлэлцээ хийх суурь тавигдана гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: Korea Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.