НИЙГЭМНийгэм мэдээ
Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замтай боллоо

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнгөрсөн аравдугаар сарын 31-нд нээсэн. Тус авто замын зорчих хэсгийн өргөн 25 метр бөгөөд хоёр талдаа 2 метр өргөн явган хүний замтай аж.
Явган зорчигчийн зам болон Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү буух хэсгийн гүүрэн байгууламжийн асфальт бетон хучилтын ажлыг ирэх оны хавар дуусгах юм байна. Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, түншлэлээр “Ган бүрд” ХХК ажиллажээ. Уг авто зам нь Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 50 хүртэлх хувиар хуваалцах хүчин чадалтай холбоос болох юм байна.
Авто замын үзүүлэлт:
- Замын урт – 3.9 км
- Зорчих хэсгийн өргөн – 25 метр
- Явган замын өргөн – 2 метр /2 талдаа/
- Гүүр – 31.1 метр
- Нүхэн гарц – 4 ширхэг
- Хоолой – 14 ширхэг
- Тулц хана – 4 ширхэг
Б.АЗЖАРГАЛ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дээр нь явахаар хөвсөлзөөд эвгүй л байгаа шүү