Х.Баттулгын үед элчин сууж байсан Д.Давааг дахин томилж, томоохон төслүүдээ Орост “найр тавина”
2019 онд Д.Даваа нь ОХУ руу Элчин сайдаар томилогдон явж байв. Тухайн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга байсан бөгөөд тухайн оныхоо 11-р сарын 29-ний өдөр зарлиг гаргаж элчингээр томилж байсан юм.
Д.Даваа нь Оросын Вольск болон Санкт-Петербургийн цэргийн сургуулиудад суралцаж төгссөн. Дэслэгч, генерал цолтой нэгэн бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр нь мөн ажиллаж байв. Орос хэлтэй гэдгээр нь түүнийг элчингээр явуулсан ч бүрэн эрхийн хугаацаанаас нь хоёр жилийн өмнө эгүүлэн татаж байв.
2021 онд хийн хоолойг манай улсаар дайруулах ТЭЗҮ-г боловсруулах үеэр Оросын “Газпром” НХН-ийн харьяа, тусгай зориулалтын “Газопровод союз восток” компани Монголд бүртгэлжиж, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм. Тухайн үед Монголоор хийн хоолойг дайруулахаар яригдах, хэлцлийн шатанд хүргэхэд хамгийн чухал лоббиг Оросын талд хийж явсан хүн бол Д.Даваа. Түүнчлэн уг төслийг дагасан “Эрдэнэс газ” ХХК-ийн төслийн удирдагчаар өнөөдрийг хүртэл ажиллаж байв.
Нэг талдаа туршлагатай хүнийг томилж байгаа мэт имиж үүсгэх гэж хичээвч нөгөө талдаа Г.Занданшатарын Засгийн газар ОХУ-тай хэд хэдэн томоохон хэлцлүүдэд төвлөрч яваа.
Тухайлбал, Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийсэн, Роснефть компанитай шатахууны ханган нийлүүлэлт болоод үнийг тогтвортой байлгах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэх, “Сибирийн хүч-2” хийн хоолойн төсөл дэх Монголын талын оролцоо, Оросын Монголд барих жижиг оврын ЦЦС зэрэг хоёр орны хамтын хэлцлүүд урд хүлээгдэж буйд шинэ хүн биш ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэгддэг Д.Даваа очихоор болж буй нь тун сонин дүр зураг. Орос-Монголын хамтарсан төмөр замын асуудлуудыг ч тэр сайн мэднэ.
Элчин сайдаар сууж байхдаа буюу ковидын үеэр Орос дахь монгол иргэддээ олигтойхон ч хүрч ажиллаж чадаагүй түүнийг харин ОХУ-ын ерөнхийлөгч Путин одонгоор шагнаж байсан удаатай.
Монголын ашиг сонирхлыг Орост илэрхийлэх гэхээсээ Оросын сонирхлыг Монголд уламжилж явдаг түүний хувьд энэ удаад Элчин сайдаар очсон даруйдаа шатахууны асуудлаар ямар байр суурь илэрхийлэх нь сонин байна.
Кремль өөрсдөд нь чих зөөлөн хүнээ Монголын төрөөс захиалан Бээжин болоод гурвдагч хөршийн бодлогыг сөрж, томоохон төслүүдэд гар дүрэлцэх сонирхол өндөр байгаа нь илт…
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene hunii namtar uzlee gehed oros talruu barag buh amidralaa zoriulsan hun baij mongoliin ashgiig yaj hamgaalah ve gedeg ni nadad bol ergelzeetei sanagdaj baina yag unen shuu
Ер нь бол нэг л их сонин санагдаад байна даа манай улс яг өөрийн бодлоготой юм уу эсвэл дандаа гаднын хүний аясаар явдаг юм уу гэдэг асуулт дахин дахин толгойд орж ирээд байх юм
Ковидын үед Орост байсан монголчууд яаж зүдэрч байсныг бид мартаагүй шүү дээ элчин байсан хүн нь чимээгүй л байсан одоо дахиад том албанд очно гэхээр уур хүрч байна
Manai tur yagad dandaa neg heseg hunuudeeree ergeed baidag yum be shine hun alga uu esvel busad n ni taalahgui bna uu
Шатахуун хомсдоод ард түмэн зүдэрч байхад оросын компанийн эрх ашиг ярьж явсан хүнийг дахиж итгэж явуулна гэдэг арай л доромжлол шиг санагдаж байна
Ерөнхийлөгч асан хүний ойрын хүн л бол албан тушаал авна гэдэг ойлголт Монголд бүр хэвшчихсэн нь харамсалтай
Bi orost sursan hun bna uu hyatadt sursan hun bna uu gedeg bish harin mongoliin tald zogsoh hun heregtei gej boddog
Оросоос одон авсан гэдэг нь бахархал биш харин ч эргэлзээ төрүүлдэг зүйл болж хувирч байх шиг
Ene hun ochood darsan baidlaar yavbal bid dahin l hohiroh bh daa
Bi lav demjihgui hun ni helj yarij baigaagaaraa bish hiij baigaagaaraa haragdaj baisan bol oor baih baisan bh daa
Нэг л их том төслүүд яриад байдаг бодит амьдрал дээр жирийн хүнд наалдах юм бараг алга тэгээд буцаад л хэдэн дарга нарын хүрээнд эргэлдэнэ
Oros hyatad hoyoriin dund mongol uls neg hunii lobbygoor yavna gedeg bol mash ayultai zuil shuu
Г.Занданшатарын Засгийн газар ер нь гадаад бодлого дээрээ хэт нэг талыг бариад байна уу даа гэсэн болгоомжлол иргэдэд бол аль хэдийн бий болсон
Ene tomilgoo bol zugeer mergejliin asuudal bish harin tom bodlogiin songolt gedgiig ard irged oilgoh heregtei
Төмөр зам хийн хоолой гээд л яриад байдаг гэтэл эцэст нь ашиг нь хэнд очих нь тодорхой биш үлддэг
Ard irgediin amidral deer yaj nuluuluh ve gedeg asuultad ene humuus hariulj chaddaggui
Элчин сайд гэдэг бол зүгээр нэг албан тушаал биш улсын нүүр царай байдаг гэтэл манайд найз нөхдийн томилгоо болчихлоо
Ireedui ur huuhduud maani ene buh geree heltsel deer yamaar amidrah bol gedeg ni minii hamgiin ih aidas
Дэмжиж байгаа хүмүүс ч байгаа байх тэд нар туршлагатай гээд л ярьж магадгүй гэхдээ туршлага гэдэг нь алдаа давтахгүй байхыг хэлдэг
Жирийн иргэн хүний хувьд би асуух эрхтэй шатахуун тогтвортой болох уу үнэ буух уу гэдэг л надад чухал
Хэдэн том дарга нарын тохироогоор улс орны хувь заяа шийдэгддэг байдал одоо больмоор байна
Олон зуун жилийн турш хөрш улс үндэстнүүдээ эзлэн авч, их гүрэн байж ирсэн Орос улс ЗХУ бутарснаас хойш хараат байсан улс орнууд өөрөөс нь илүү хөгжихийг үл тэвчин, гадаад тагнуулын албаараа дамжуулан тэдгээр улсын хөгжлийн түлхүүр болсон гол төслүүдийг гацаах саатуулах, сааруулах ажиллагааг өөрсдийнх нь иргэдээр маш идэвхтэй хийлгэдэг!!! Оросын Гадаад тагнуулын алба (СВР) хөрш орнуудын нөлөө бүхий албан тушаалтнуудыг нээнтэгээр нь барьцаалах, мөнгөөр худалдаж авах, зохиомол хэргийн баримт үйлдэн шантажлах, гэр бүлийнхнийг нь хорлоно гэж сүрдүүлэх г.м. олон аргаар гартаа оруулан, улс орных нь эсрэг ажиллуулдаг гэж АНУ дахь КГБ-ийн тагнуул асан Ю.Швец ярьдаг! (YouTube-д бий) Ийм ажиллагааг ялангуяа Молдова, Монгол, Гүрж, Украин зэрэг улсад маш идэвхтэй явуулж байгаа!!!
Танай монголчууд манай аугаа Оросод дагаар орчихоо бид та нарыг өлхөн тэжээнэ шүү.Танай монголын нийгэм улс төрийн байдлыг ажиглаад байхад их удахгүй мөхөх дүр зураг харагдаад байна.УИХ сайд нар чинь ямар аймаар шуналтай юм улс орон монголын иргэдийнхээ төлөө бол үнэхээр хуруугаа ч хөдөлгөхгүй юм.Үхэр монгол гэж та нарыг зүгээр ч нэг нэрлээгүй юм байна аргагүй л үхэрнүүд юмаа бушуухан дагаар ороорой
Manai tur orosyn tald ih dutuu setgel gargaj baigaag ard tumen mederch baina