СПОРТ

Ирэх сард чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цом болно

    Чөлөөт бөхийн 2019 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 16-17-нд ОХУ-ын Сахад болно. Монголын улсын шигшээ баг “В” хэсэгт Иран, АНУ, Гүржийн шигшээ багтай нэг хэсэгт багтаад байгаа.

Манайхны эсрэг барилдах Гүржийн багийнхан энэ жилийн ЕАШТ болон Европын наадамд гол анхаарлаа хандуулж, дан залуу тамирчдаа илгээхээр болжээ. Гүржийн багаас хамгийн туршлагатай бөх нь “Лондон-2012” олимпийн наадам болон “Стамбул-2011” ДАШТ-ий хүрэл медальт, 2012, 2013 оны Европын аварга Дато Марсагашвили бөгөөд тэрээр 92 кг-ын жинд зодоглох юм.

Мөн АНУ-ын шигшээ баг ч мөн адил Дэлхийн цомд залуу тамирчдаа түлхүү оролцуулахаар болжээ. 

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button