МАН нэгдэж, дэд сайдын томилгоог хамгаалж, АН 30 гарын үсгээрээ түр "шантааж" хийх тоглолт
О.Цогтгэрэл намынхаа гишүүдийг хүчилж, Г.Занданшатарын тэргүүлсэн танхимыг огцруулах гарын үсгийг 30 хүргэж байх зуур Засгийн газар УИХ дахь МАН-ын бүлэгтэйгээ уулзаж, "Дэд сайдаа үлдээнэ" гэх тохироог хийжээ.
Даажинтай юм шиг атлаа засгийн эрх барьж байгаа намын давуу тал энэ.
Нэгэн цагт Э.Бат-Үүлийг "Хотын зургаан орлогчтой байна үүнийгээ цөөл" гэсэн шаардлага бүхий жагсаал Хангарди ордны гадаа өрнөж л байв. Харин Э.Бат-Үүл шүдний чигчлүүр зажлангаа "Эрх чөлөөт улсын иргэд жагсаж байгаа нь эрүүл үзэгдэл. Харин надад маш их ажил байна. Зургаан орлогчоо чөлөөлөхгүй, тэд хариуцсан ажлуудтай" гэж дуугарч байв. Тэгээд тэр чөлөөлөөгүй юм.
Чөлөөлөх эсэх эрхийг Э.Бат-Үүл атгаж байсан учраас бусдын ялгаатай үзэл бодлыг хүндэтгэж үзэнгээ өөрийнхөө шийдвэрийг гаргаж байсан нь тэр ээ.
АН парламентад үнэмлэхүй олонх бус зүгээр л олонх болж, хотод либериалууд засаглаж байх үеийн энэ дууг өнөөдөр МАН-ынхан дэд сайдын томилгоон дээр давтан дуулж байна аа гэсэн үг.
Хэдий орон даяар шатахуун хомсдож, Төрийн сан оны эцсийн гүйлгээнүүдээ "мурих" шатандаа муужирч яваа ч дэд сайд нарын томилгооноос ухрахгүй гэдэг шийдвэрийг Г.Занданшатар бүлгээрээ дэмжүүлэх лоббиг хийжээ. Танхим тэргүүлж яваа хүний эрх гэж бас байна. Өнөөх хоёр хуваагдаад байсан бүлгийн гишүүд ч үүн дээр нэгдсэн байр сууринд хүрчээ.
Г.Занданшатар, Н.Учрал нар иймрэхүү агуулгууд дээр л нэгдэх гэж нэгэндээ намын дарга, засгийн газраа тогтвортой байлгах ам шүдний амлалт өгцгөөсөн. АН-ын гишүүд нэгдэж, гарын үсэг зурлаа ч Засгийн газар огцрохгүй байх 65-аас өгсөх саналын давуу талаа тэд ашиглана. Тиймээс хөшигний ард АН-ынханд "Засгийн газрыг огцруулах бичигтээ гарын үсгээ цуглуулж болно оо. Бид намаараа нэгдчихнэ. Харин дараа нь амьдрал өрнөнө шүү" ухааны боловсон сүрдүүлэг ч өгөөд амжсан байна. АН-ынхан энэ удаа 30 гарын үсэг хол явахгүйг өөрсдөө мэдэж байгаа.
Н.Энхбаярын үед дэд сайдыг анхлан гаргаж, Засгийн газрууд үүнийг цаг үеийн нөхцөл байдалд тааруулан байлгаж, хассаар ирсэн түүхтэй. Ер нь энэ аль ч намын зовлон бөгөөд нийгмийн шүүмжлэлд өртсөөр ирсэн сэдэв.
Бодит байдал дээр сайдын тодорхой чиг үүргүүдийг дэд сайд нь үүрснээр ачаалал эрс буурч, энэ хэрээр ажил ч урагшилдаг нь бол үнэн. Гадаад орчинд ТНБД аль нэг улсын сайдтай уулзах эрэмбээс илүү дэд сайдын статус зэрэгцээ байр суурийг өгдөг. Сайд нар аливаа том ажлуудаа явуулахын тулд төлөөлөл хэрэгжүүлэх зэрэгцээ албан тушаалтангүй тул байнга гадагшаа өөрөө явах болдог. Гэтэл ард нь яамны ажил ба давхар дээлтэй нөхцөлд чуулгандаа огт сууж амждаггүй зэрэг асуудлууд бий.
Тухайлахад, БОУАӨЯ дээр Б.Мөнхтамирыг СОР арга хэмжээ ба "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн ажлыг нугалуулахаар томилсон. Д.Батбаатар ажилдаа асар түүртсэн, тэнд ч энд ч хүрэлцэхгүй яваа сайд. Тэгэхээр нэг ажлын уртай, арга эвтэй дүр аваачиж байгаад, олон улсын үйл ажиллагаагаа зохион байгуулахгүй бол Монгол Улс "нүдний булай" болж ч мэдэх эрсдэл байгаа нь яах аргагүй тулсан асуудал болжээ.
Г.Занданшатар нэг талаас нам доторх талуудын эрх ашгийг нэгтгэх зорилгоор Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын хүмүүсийг хүртэл дэд сайдаар томилсныг харж болно. Нөгөө талаас салбарын ажлууд унаад ирэхээр танхимын тэргүүний хувьд асуудлуудаа урагшлуулах шийдлийн хүрээнд энэ албан тушаалыг сэргээчихсэн дүр зурагтай.
АН ч гэж АН. Дэд сайдыг эсэргүүцсэн аргумент дэвшүүлэхдээ ТӨХК-иудаас 29 тэрбумаар цалинждаг намынхаа бүтээмжийн менежерүүдийн асуудлаар шантаажилсан нь зохисгүй хэлбэр байлаа. Саях 2026 оны төсөв дээр Г.Занданшатарын танхим АН-ынханд найр тавихаараа нэг болж, тойргийн төсвүүд дээр хэтийдэн нэмснийг эрх баригчид амархан мартана гэж үү.
Цаашдаа дэд сайд мэтхэнээр тэднийг ороогоод байвал аж ахуйн ажил ярих нь хумигдсаар байх сануулгыг МАН тэдэнд маш боловсноор "...амьдрал өрнөнө шүү" гэж сануулжээ.
Магад 2028 онд АН ялчихвал дэд сайдын томилгоог хийхээр түжигнэж, МАН харин эсэргүүцэгчийн суудалд сууцгаах юм. Улс төрийн урсаж байгаа урсгал нь өөрөө ийм билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нийтлэлийг уншаад уур ч хүрч байна инээд ч хүрч байна дэд сайд хэрэгтэй эсэхийг ярихаас илүү эрх мэдэл хэн барьж байна гэдэг нь л ил харагдаад байх шиг жирийн иргэд бидэнд бол шатахуун ажил амьдрал л чухал шүү дээ
Zasgiin gazar ogtsroh ogtsrohgui gedeg ni neg l nam dotrooh naimaa bolood duusdag yum shig haragdaj baina ard irgediin sanaa bodol end ogt sonsohgui bna gedeg ni haramsaltai
Дэд сайд томилохгүй гэвэл ажил явахгүй гэдэг тайлбар жаахан хэтрүүлэг юм шиг санагдсан яам болгонд ийм олон хүн заавал хэрэгтэй юмуу эсвэл зүгээр л суудал хуваах арга уу гэдэг асуулт өөрийн эрхгүй төрж байна
Bi engiin ajillagch hun hedhen hunii alban tushaal hamgaalah gej iim tom uls turiin shou hiij bgaag oilgohgui baina nam namdaa l ashigtai bh shig
АН гарын үсэг цуглууллаа гээд үр дүнгүй гэдгээ өөрсдөө мэдэж байгаа нь харамсалтай гэлээ ч ядаж эсэргүүцлээ илэрхийлж байна гэдгийг нь ойлгож болно
Dedi said ajliin achaalal bagasgadag gedegt zereg itgeh ch zarim yed zovhon nerees tsaashgui alban tushaal bolchihdog ni nuuts bish shuu dee
Шатахуун байхгүй тэтгэвэр татаас хэцүү байхад дэд сайд маргаад сууж байдаг төрөөсөө бид юу хүлээх ёстой юм бэ гэдэгт итгэл алдарч байна
Ene bol uls turd udahgui soligdono gedeg n unen magadgui 2028 ond esregeeree boloh baih ter ued ene yaria bas dahin davtagdana l daa
Засгийн газар тогтвортой байх ёстой гэдэгтэй санал нийлнэ гэхдээ тогтвортой байхын нэрээр шүүмжлэлийг дарж болохгүй л болов уу
Bi lav dendiin chadvarlag humuus ni dedsaid bolood ajil hiigeesei gej husdeg bolhoos henii hun be gedeg ni ogt sonirholgui
Zandan shatar uuriin erhiig edlej bga ni oilgomjtoi ch irgeded oilguulah tal deer mash muu haragdaj baina
Дэд сайд хэрэгтэй салбар байж болно гэхдээ бүгдэд нь ижил стандарт хэрэглэж тайлбарлах ёстой болохоос улс төрийн тохироо шиг харагдвал хүмүүс дургүйцнэ
Nam dotroo evtei baih ni chuhal gehdee uls ornii niit asuudlaas deer tavij bolohgui shuu dee
Uls turchid hooroondoo ingej naimaaltsaj baihad bidnii amidral l boditoor hetsuu bolood baigaag hen ch yarikhgui bna
Bi ene medeelliig unshaad heniig ch buruutgahad hetsuu sanagdsan bugd l uursdiin tald ashigtai shiidver hiij bgaa yum shig
Иргэдийн итгэлийг ингэж алдаж байгаагаа намууд өөрсдөө анзаарч байна уу гэдэг нь хамгийн том асуулт болоод байна
Dedi said nar ajil hiideg bol demjine harin zugeer l tsalin avaad suudag bol eserguutseh ni zuv bh
Улс төрийн энэ маягийн тоглоомоос залхаж байна бодит амьдрал дээр нааштай өөрчлөлт л харахыг хүсэж байна
Занданшатар чинь яг л намынхаа дотоод тохироог ард түмнээс илүү чухалд үздэг бололтой шатахуун байхгүй төсөв хэцүү байхад дэд сайд яриад сууж байдаг нь үнэхээр ойлгомжгүй санагдаж байна
Ene Zandanshatar gej hun ard irgediin amidral yamar baigaag ogt toohgui zuvhun suudal alban tushaalaa hamgaalj bgaa ni ilt haragdaj baina ene bol ard tumnii esreg hiij bgaa uil
Дэд сайд хэрэгтэй гэж ярьж байгаа нь өөрсдийгөө л хамгаалж байгаа шалтаг шиг санагдаад байна ажлаа хийж чадахгүй бол сайд нь ажлаа өгдөг байх ёстой биз дээ
Zasag barij baigaa humuus iim deerelhuu handaj baigaag harhaar irged bid yu ch heleh erkhgui yum shig medremj torj baina Zandanshatar bol unenhuu barimtgui hun
АН бай МАН бай ялгаа алга дандаа л ард түмний нуруун дээр тоглож сурсан хүмүүс Занданшатар ч бас тэр жишгээрээ л явж байна даа
Zandanshatar bol neg hunii erh yarij baigaad busdiin erh ashgiig gishgej bgaa jishee ene hunii yarisan ug hiisen uil hoyor ogt taarahgui
Шатахуунгүй өвөлжиж байхад дэд сайд үлдээнэ гэдэг шийдвэр гаргаж байгаа нь үнэхээр доромжлол мэт сонсогдож байна Занданшатар бодит байдлаас тасарчихсан юм биш үү
Ene hun darga bolson tsagaasaa hoish ard irgeded naaldah neg ch shiidver gargasan uu bugd l dotood naimaa suudal alban tushaal
Намынхаа фракцуудыг эвлэрүүлэх гэж дэд сайдын суудал тарааж байгаа нь төрийн ажил биш наймаа л харагдаж байна Занданшатар ингэж хол явахгүй байх
Zandanshatar ene buhnii daraa uuriiguu ard tumnii tuluu ajillaj bgaa gej helehesee icheesei ene bol zugeer l uuriin erh ashig
Жирийн иргэн бидэнд бол дэд сайд хэрэггүй шатахуун дулаан мөнгө л хэрэгтэй гэтэл Занданшатар өөр ертөнцөд амьдарч байгаа юм шиг байна
Ard tumen baahan zuilaar duudaj baigaag ene darga nar ogt sonsohgui bna Zandanshatar bol tuunii neg tod jishee
Э.Бат Үүлийн үеийг жишээ татаж өөрсдийгөө зөвтгөж байгаа нь бүр ч инээдтэй сонсогдож байна Занданшатар өөрийн толгойгүй шийдвэрээ л хамгаалж байна
Zandanshatar odoo bol bolno doo neg l ih udaan suudlaas zuurch chadahgui ard irgediin itgel alga bolson
Танхимын тэргүүний эрх гээд ярьж байгаа нь ард түмнээс дээгүүр тавьж байна гэсэн үг Занданшатар ийм л ойлголттой хүн бололтой
Ene hunii yaridag shudarga yos bodit amidral deer ogt heregjehgui bgaa ni haramsaltai Zandanshatar zuvhun ner tomyo yarina
АН гарын үсэг цуглуулаад ч нэмэргүй гэдгийг МАН сайн мэдэж байгаа нь илт Занданшатар энэ давуу талаа л ашиглаж байна
НҮҮРСНИЙХЭН ЗАСГИЙГ УНАГААХ ГЭЖ ОРОЛДЛОО ДААНЧ БҮТСЭНГҮЙ МОНГОЛЫН ЗАЯА ИХЭЭ
Занданшатар гаднаас орж ирээд ЗГ, УИХ- үйл ажиллагааг ёстой холион бантан хутгаж түвээж байна даа
Сайд нар нь ажил нь амждаггүй юм бол давхар дээлээ болиочдээ. Eр нь ч хууль тогтоохынх нь 20, 30-н гишүүн очоод гүйцэтгэх засагтаа суучихаар засгийн газартай хариуцлага ярих, үасаглалын онол зэрэг бол хогийн сав руу л шидэглэж байна
МАН-н салтаанд явдаг АН-н хэд зураагүй бололтой
АН-ын шантааж ёстой дэмий ашиггүй зүгээр л хийх юмаа олж ядсан хүний дүр эсгэлт
ЦОГТГЭРЭЛЭЭ ШАНТААЖАА БОЛЬ. ТАНАЙ САНАЛ ИХ ХУРАЛ ДЭЭР УГААСАА ДЭМЖЛЭГ АВАХГҮЙ. ИХ ХУРАЛ ДЭЭР 69 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ГИШҮҮН Л ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛНА ГЭЖ САНАЛ ӨГЧ БАЙЖ Л ОГЦОРНО. ТЭГЭХЭЭР ЧИНИЙ НААД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЧИНЬ ЗҮГЭЭР ШОУ ЮМ БАЙНА. 10 САЯЫН ЦАЛИНТАЙ ХЯНАЛТЫН МЕНЕЖЕРҮҮД ЧИНЬ ХАЛАГДСАН УЧРААС ЗӨРҮҮЛЭД ШАНТААЖ ХИЙЖ БАЙГАА ЧИНЬ ИХ МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА.
..ингээд АН. МАН хоёр найрамдаж бгаа юм уу. Ингэж хуурамч улс төр хийж яана даа
ОЭны арчаагүй нам эзнээ буцааж авчрах юм байна
АБ, Хэрээгээс хариуцлага нэхээч тэгж байхаар
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud