Нийгэм мэдээ
Монголын төрийн далбааг Дублины Самуэл Беккет гүүрэн дээр мандуулна

Монголын Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой болон Монгол-Ирланд Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 27 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Ирланд Улсад хавсран суугаа Элчин сайдын яам, Ирланд Улсын Дублин хотын захиргаатай хамтран Монгол Улсын Төрийн далбааг алдарт "Самуэл Бекетт гүүр" дээр гэрэлтүүлэн мандуулж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах аж.
Энэхүү үйл ажиллагаа нь хоёр улсын хоорондын найрсаг харилцаа, харилцан ойлголцол, хамтын ажиллагааны бэлгэдэл бөгөөд Ирланд Улсад амьдарч, ажиллаж, суралцаж буй нийт Монголчуудад дэвшүүлж буй баярын мэндчилгээ, хүндэтгэлийн онцгой арга хэмжээ болж буйгаараа онцлог гэжээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.