Ливи улсын Зэвсэгт хүчний штабын дарга Туркт онгоцны ослоор нас баржээ
Ливи улсын Зэвсэгт хүчний штабын дарга Мохаммед Али Ахмед Аль-Хаддад мягмар гарагт /2025.12.23/ Туркт онгоцны ослоор нас барсан байна. Тус улсын засгийн газар мэдэгдэл хийхдээ түүний сууж явсан Dassault Falcon 50 загварын онгоц дотор дөрвөн өөр зорчигч байсан гэжээ. Ливийн Ерөнхий сайд Абдулхамид Дбейба “Тэд албан ёсны айлчлалаа дуусгаад Туркийн Анкара хотоос хөөрсний дараа энэ эмгэнэлт явдал тохиосон. Ливийн ард түмэн, үндэстэн, цэргийн байгууллагад асар том гарз хохирол учирлаа” хэмээсэн байна.
Түүний хэлснээр Ливийн хуурай замын цэргийн командлагч, цэргийн үйлдвэрлэлийн газрын захирал, штабын даргын зөвлөх, штабын албаны гэрэл зурагчин онгоцонд байсан аж. Туркийн Дотоод хэргийн сайд Али Йерликая мэдэгдэл хийхдээ онгоц Анкарагийн Эсенбога нисэх онгоцны буудлаас нисэж, Хаямана дүүргээс осолдсон байдалтай олдсон гэжээ. Тус онгоц Хаямана дүүргийн дээгүүр нисэж байхдаа ослын буулт хийх хүсэлт гаргасан байна. Туркийн Хууль зүйн сайд Йылмаз Тунч ослын шалтгааныг тогтоох мөрдөн байцаалт эхэлсэн гэжээ.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Моссадын ажиллагаа