НИЙГЭМНийгэм мэдээ
Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын даргаар Т.Цэвээндоржийг томилжээ
Цагдаагийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,2 дахь хэсэгт заасны дагуу Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын даргаар цагдаагийн хошууч Т.Цэвээндоржийг ЦЕГ-ын даргын тушаалаар томилжээ. Тушаалыг ЦЕГ-ын Гэмт хэрэг, зөрчил шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбатад танилцуулсан байна.
Цагдаагийн хошууч Т.Цэвээндорж нь Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.
- 1999-2000 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст туслах ажилтан,
- 2000 – 2004 онд Шөнийн эргүүлийн 808 дугаар ангид эргүүлийн цагдаа
- 2007-2008 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч
- 2008-2011 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч
- 2014-2020 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, эрүүгийн мөрдөгч, эрүүгийн ахлах мөрдөгч
- 2020-2021 онд Эрүүгийн цагдаагийн албанд эрүүгийн ахлах мөрдөгч
- 2021-2025 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Дэд бөгөөд Эрүүгийн Цагдаагийн тасгийн дарга
- 2025 оны зургаадугаар сараас Гэмт хэрэг, зөрчил шалгах албаны Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын албаны нууц, дотоод байдал хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байгаад Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилогдож буй аж.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.