УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хөгжлийн банкны 145 албан хаагчийг 99 болгож, ₮2 тэрбумыг хэмнэнэ

Монгол Улсын Засгийн газар төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, цомхон болгох, сахилга бат, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлд бодлогын түвшинд анхаарч, шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Засгийн газрын хуралдаанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр Хөгжлийн банкны засаглалыг сайжруулах, чанаргүй зээлийн хэмжээг бууруулах, тусгай активын удирдлагыг боловсронгуй болгох, ил тод байдал болон хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа билээ. 

Энэ хүрээнд тус банкны Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, бүтцийн өөрчлөлтийг хэлэлцжээ. 10 газар, 25 хэлтсийг ЗУРГААН газар, 16 хэлтэс хүртэл бууруулахаар болсон байна. Харин удирдах албан тушаалтны тоог 40 хувиар, 145 албан хаагчийг 99 болгон бууруулах шийдвэр гаргасан аж. Ингэснээр хоёр тэрбум орчим төгрөгийн хэмнэлт бий болох тооцоог гаргасан байна.

Хөгжлийн банкны үйл ажиллагаа бүрэн сайжирч, хэвийн тогтвортой түвшинд хүртэл цомхон, мэргэжлийн баг ажиллуулах чиглэлийг Засгийн газар баримталж байгаа бөгөөд цаашид улс төрийн нөлөөллөөс ангид, удирдлагын мэргэжлийн багаар удирдуулах үүргийг банкны Хувь нийлүүлэгч болон Төлөөлөн удирдах зөвлөлд албан ёсоор даалгасан байна. 

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button