Улс төрийн мэдээ

Хянан шалгах түр хорооны сонсголын дүгнэлтийг Засгийн газар хэрэгжүүлж, ЭЗБХ хяналт тавина

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Оюу Толгой"-н бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Хянан шалгах түр хорооны гаргасан дүгнэлтийг хэлэлцүүлэхээр тов руу оруулж ирсэн ч УИХ-ын дарга Н.Учрал байнгын хороогоор хэлэлцүүлээгүй гэдэг үндэслэлээр түр хороо руу нь буцаасан юм.

Иймд Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн бөгөөд Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал мэдээлэл өгөхдөө, тус хянанн шалгах түр хороо нт зургаан хянан шалгагч, 12 шинжээч ажилуулж 27 байгууллагаас баримт материал гаргуулан 17 байгууллага газар дээр нь хяналт шалгалт гүйцэтгэж, нийт 92 мянга 462 хуудас нотлох баримтыг цуглуулан, дүн шинжилгээ хийсэн гэдгийг хэлэв.

Мөн Хянан шалгах хороо нийт 13 удаа хуралдаж, гурван өдөр нотлох бариммтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг явуулж, холбогдох санал дүгнэлтийг боловсруулсан юм.

Эдийн засгийн байнгын хороонд Монголын талын үр өгөөжийг 53 хувиас доошгүй байлгах нөхцлийг баталгаажуулан, холбогдох гэрээнд тусгах, уг хувь хэмжээг таван жил тутамд харилцан хянан шалгах зарчмыг тусгах, Оюу Толгой ХХК-ийн жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнахыг Засгийн газарт үүрэг болгон тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг даалгажээ.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button