Улс төрийн мэдээ

СOP30: Монгол Улс түншлэлд албан ёсоор нэгдлээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Байгальд суурилсан шийдлийг хурдасгах арга хэмжээнд оролцож, Монгол Улс ENACT түншлэлд албан ёсоор нэгдэн орж буйгаа өнөөдөр /2025.11.18/ илэрхийллээ. ENACT ТҮНШЛЭЛИЙН хүрээнд Монгол Улс газрын нэгдсэн төлөвлөлт болон байгальд суурилсан шийдлүүдийг өргөжүүлж, экосистемийн хамгаалал, ус-газрын нөөцийн менежмент, биологийн олон янз байдлын холбоос нутгийг бэхжүүлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.Мөн уг түншлэлийн гол зорилго болох байгальд суурилсан шийдлээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээг дэмжиж ажиллах боломж өргөжих юм.Түүнчлэн Монгол Улс 2026 онд болох COP17-ын үеэр Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус-газрын нэгдсэн менежмент, Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гэсэн гурван дэлхийн санаачилгыг танилцуулахаар бэлтгэж байгаагаа дурьдлаа

Мөн уг түншлэлийн гол зорилго болох байгальд суурилсан шийдлээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээг дэмжиж ажиллах боломж өргөжих юм.Түүнчлэн Монгол Улс 2026 онд болох COP17-ын үеэр Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус-газрын нэгдсэн менежмент, Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гэсэн гурван дэлхийн санаачилгыг танилцуулахаар бэлтгэж байгаагаа дурьдлаа

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button