Улс төрийн мэдээ

COP17: Цөлжилтийн 87% хүний хүчин зүйлээс шалтгаалдаг

Монгол орны говьд 1940 оноос хойш цөлжилт эрчимтэй явагдаж, цөлийн бүс хүрээгээ хойш тэлсээр байна. Манай улсын гандуу бүс нутагт 3800 ам км талбай элсээр бүрхэгдсэнээс 870 гаруй нь зөвхөн Монгол элсний урд зах, Хүйсийн говийн дагуух нутагт бий болжээ. Одоогийн байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь дундаас дээш зэрэглэлийн цөлжилтөд өртсөн бөгөөд үүнээс хүний буруутай үйлдэл 87%, байгаль дэлхий 13% эзэлж байна.

Цөлжилтөд хүргэх хүний үйл ажиллагаанд дараах үйл ажиллагаа голлон хамаардаг. Үүнд:

  • Эмзэг ба элэгдэл эвдрэлд өртөмтгий нутгийг газар тариаланд ашиглах,
  • Уриншийн үеийг бууруулан хөрсний байгалийн тэжээлийн бодисыг хомсдуулах, бэлчээрийг талхлах,
  • Модлог ургамлыг гол төлөв түлшний зориулалтаар огтлох, зүй зохисгүй ашиглах,
  • Бэлчээрийг сэргээх, ан агнах, газар тариалангийн газрын хэмжээг тэлэх зэрэг зориудаар түймэр тавих,
  • Хөрсний бүтцийг доройтуулах, хүнд машин техник, зохисгүй технологийг газар тариаланд нэвтрүүлэх,
  • Хөрсний үржил шимийг бууруулах хэт тариалалт, монокультур зэрэг хөдөө аж ахуйн зохисгүй арга хэрэглэх,
  • Голын голдирлыг өөрчлөх зэрэг усны нөөцийг зохисгүй ашиглах,
  • Давсархаг хөрсөнд усалгаатай газар тариалан нэвтрүүлэх зэрэг олон хүчин зүйл хамаардаг.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button