Улс төрийн мэдээ

COP17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ

Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр олон улсын стратеги, бодлогын түвшинд баталгаажуулах зорилгыг тээсэн өдрийн хоолны уулзалт 12 дугаар сарын 09-ний өдөр НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 7 дугаар чуулганы үеэр боллоо.

Уулзалтад Монгол Улс, Бүгд Найрамдах Кени Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын өндөр дээд түвшний төлөөлөгч нараас гадна Рио-гийн 3 конвенц, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга нар оролцож бэлчээрийн асуудлаарх байр сууриа илэрхийлэв.

Б.Батбаатар сайд уулзалтыг нээх үедээ “Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь уудам тал хээрээс бүрддэг бөгөөд эдгээр экосистем нь нүүрстөрөгч шингээх, усны тогтолцоог зохицуулах, биологийн олон янзын амьдралыг тэтгэх, уламжлалт мал аж ахуйг дэмждэг цогц тогтолцоо болдгоороо манай улс бараг бүхэлдээ бэлчээрийн газар нутаг юм” хэмээн онцлоод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлаас дэвшүүлэхээр ажиллаж буй санаачлагуудын уялдааг танилцуулав. Уулзалтад оролцсон төлөөлөгчид, Монголд зохион байгуулах СОР17-г чухалчлан хүлээж байгаа төдийгүй Монгол Улсын Засгийн газрын манлайлалд талархаж буйгаа илэрхийллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button