Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын AI-ийн салбарт хөөс үүссэн гэж болгоомжлон хөрөнгө оруулагчид БНХАУ-ын компаниудыг сонирхох боллоо

Дэлхийн хөрөнгө оруулагчид БНХАУ-ын хиймэл оюун ухаан (AI) хөгжүүлэгч компаниудад хөрөнгө оруулахаа нэмэгдүүлж, энэ жилийн эхээр технологийн салбарыг донсолгосон "DeepSeek"-ийн шинэ хувилбарыг хайх боллоо. Үүний зэрэгцээ АНУ-ын хиймэл оюун ухааны салбарт хөөс үүссэн байж болзошгүй гэх болгоомжлол нэмэгдэж байна.

Бээжингийн технологийн хувьд бие даасан байдалд хүрэх гэсэн зорилго нь AI хөгжүүлдэг Хятад компаниудад ихээхэн түлхэц болж өгч байгаа аж. Уг зорилгынхоо хүрээнд БНХАУ хагас дамжуулагч үйлдвэрлэгч томоохон компаниудыг хөрөнгийн биржид бүртгүүлэх үйл явцыг хурдатгасан. Ингэснээр Хятадын “Nvidia" гэгддэг “Moore Threads”, болон “MetaX” компаниуд энэ сард биржид бүртгэгдэж, хувьцаагаа арилжиж эхлүүлсэн юм.

Бээжин хиймэл оюун ухаан хөгжүүлэх чип үйлдвэрлэдэг компаниудаа дэмжих байдлаар БНХАУ АНУ-тай технологийн зөрүүгээ ойртуулж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. АНУ-д бүртгэлтэй AI компаниудын үнэлгээ хэт хөөсөрсөн байгаа гэсэн болгоомжлол нэмэгдэх болсон тул хөрөнгө оруулагчид Хятадын компаниудад анхаарлаа хандуулах болжээ.

Жишээлбэл, Их Британид төвтэй "Ruffer" хөрөнгийн менежментийн компани АНУ-ын технологийн аваргууд болох "Гайхамшигт долоо"-д оруулах хөрөнгөө зориуд хязгаарлаж эхэлсэн байна. Харин Хятадын AI салбарт илүү оролцоотой байхын тулд “Alibaba” компанийн хувьцааг нэмж авахаар судлах болсон аж.

“Ruffer” фирмийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Гемма Кэйрнс-Смит "АНУ хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч хэвээр байгаа ч БНХАУ энэ зөрүүг эрчимтэй ойртуулж байна" гэжээ. Тэрбээр "АНУ-ын давуу тал нь олон хүний бодож байгаа шиг өргөн биш байж магадгүй. Хиймэл оюун ухааны өрсөлдөөний дүр зураг өөрчлөгдөж байна" гэж нэмж хэлжээ.

“Ruffer” нь Хятадын технологийн аварга “Alibaba” гэх мэт компаниудаар дамжуулан AI салбарт нэвтэрч байгаа юм. “Alibaba” нь хиймэл оюун ухаан хөгжүүлэх чипийн нэгжтэй, Qwen нэртэй хиймэл оюун ухаант чатботтой үүлэн дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа юм.

Хятадын ChatGPT гэгддэг DeepSeek хиймэл оюун ухааны салбарыг донсолгосны дараа хөрөнгө оруулагчдын анхаарлыг БНХАУ-ын AI салбар татсан. Хятад болон Хонконгт хиймэл оюун ухаан хөгжүүлэх стартап компаниуд олон тоогоор үүсгэн байгуулагдаж тул олон улсын хөрөнгө оруулагчид Хятадын AI компаниудыг илүү ихээр сонирхож байна.

Зургийн эх сурвалж: Zabala Innovation

Технологийн дайн эрэлтийг өдөөж байна

“UBS Global Wealth Management” энэ сар гаргасан тайландаа Хятадын технологийн компаниудыг хамгийн сонирхол татам гэж үнэлжээ. Хөрөнгө оруулагчид капиталаа газарзүйн байршлын хувьд төрөлжүүлэх хүсэлтэй байгаагаас гадна Бээжин технологийг бодлогоор дэмжиж байгаа учир хамгийн сонирхол татам гэж тус фирм үнэлсэн юм.

Хятад компаниуд анхаарал татаж буй давлагааг ашиглан АНУ-ын хөрөнгө "Rayliant" компани есдүгээр сард Nasdaq-д бүртгэлтэй нэгэн сан байгуулжээ. Тэрхүү сан нь хөрөнгө оруулагчдад "Google”, “Meta”, “Tesla”, “Apple” болон “OpenAI “зэрэг компаниудын Хятад хувилбарт хөрөнгө оруулах боломжийг олгодог аж.

"KraneShares"-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Брендан Ахерн хэлэхдээ, “Cambricon” зэрэг AI чип үйлдвэрлэгч Хятад компаниуд эрчимтэй өсөж буй нь Хятадын AI болон хагас дамжуулагчийн салбар дахь инновацын цар хүрээ, хурдыг харуулж байна гэжээ.

Тэрбээр АНУ-Хятадын технологийн дайны талаар ярихдаа "Энэхүү уралдаан нь технологийн компаниудад ашигтай тусч байна. Яг л гал гарч байна гэж хашхирахтай адил. Аливаа асуудлыг тулгамдсан, яаралтай мэт харуулах үед маш их анхаарал татдаг" гэсэн юм.

“KraneShares” фирм “Tencent”, “Alibaba”, “Baidu” зэрэг Хятад компанийн оффшор хувьцаанд хөрөнгө оруулдаг KWEB биржээр арилжаалагддаг сантай. Тус сангийн үнэлгээ энэ жил 60 орчим хувиар өсөж, бараг 9 тэрбум ам.долларт хүрсэн байна.

БНХАУ-ын “Cambricon”, “Montage Technology” болон “Advanced Micro-Fabrication Equipment” компаниудын оффшор хувьцаанд хөрөнгө оруулдаг “KraneShares”-ийн өөр нэг биржээр арилжаалагддаг сан ч мөн өсжээ.

“Rayliant Global Advisors” компанийг үүсгэн байгуулсан Жейсон Хсу хэлэхдээ хиймэл оюун ухааны уралдаанд АНУ инновацын тал дээр давуу талтай гэсэн байна. Харин БНХАУ инженерчлэл, үйлдвэрлэл болон эрчим хүчний хангамжаараа давуу талтай гэж тэр хэлсэн юм.

“Rayliant” нь “China Asset Management Co”-той хамтран Nasdaq-д бүртгэлтэй биржээр арилжаалагддаг сан гаргасан. Тус “Cambricon” зэрэг Хятадын технологийн компаниудад хөрөнгө оруулж байна.

Технологийн өрсөлдөөний хүрээнд АНУ-ын засгийн газар БНХАУ руу чип экспортлохыг хязгаарласан. Хсу “Энэ арга хэмжээ Бээжин техник технологийн салбарт мөнгө цутгаж, бүхнийг эхнээс нь бүтээхэд хүргэлээ. Хөрөнгө оруулагчдын хувьд AI-ийн боломжуудыг алдалгүй атгахын зэрэгцээ хөрөнгөө төрөлжүүлэх замаар тодорхойгүй байдлыг удирдах нь ухаалаг стратеги юм" гэжээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ хятадын хиймэл оюун ухаан гээд байгаа юм чинь анхандаа тоохгүй байсан чинь одоо барууныхан хүртэл айж эхэлж байх шиг санагдаад байна манайх шиг жижиг орнууд яах ёстой юм бол доо

Зочин
Зочин

ene hyatadiin ai hogjil gej yarihaar zarim humuus shuud uls tor bolgood baina gehdee unendeee bol munguu l dagaj hudulj baigaa hurungu oruulagchidiin asuudal shuu dee

Зочин
Зочин

америк хэт хөөсөрчихсөн гэдгийг жирийн хүмүүс ч мэдэрч эхэлсэн байх аа нэг л их хийсвэр тоо ярьсан компаниуд хэзээ нэг унах нь тодорхой санагддаг

Зочин
Зочин

ene medeeg unshaad hyataduud neg bol kopidood baidag gesen oilgolt arai uur bolloo odoo uuruu chadal suuj baigaa yum bish uu

Зочин
Зочин

хөрөнгө оруулагчид бол ёстой салхи хаашаа байна тийшээ л явдаг хүмүүс дээ өнөөдөр америк маргааш хятад нөгөөдөр дахиад өөр газар

Зочин
Зочин

bi bol hyatadiin ai deer bas bolgoomjtoi handana gej bodoj baina tur ni denduu ih oroltsootoi yum shig

Зочин
Зочин

ene latar medeelel dund manai mongold yamar hamaa baina gej bodogdson ch irged bidend bas nuluulnu shuu dee

Зочин
Зочин

хятадын технологи ингэж хурдтай хөгжөөд байвал барууныхан хориг тавиад л улам хурцадна даа эцэст нь жирийн хүмүүс л хохирно

Зочин
Зочин

ene hyatadiin kompanud ni ashig oloh gej baina uu esvel turuus daalgavar avaad baina uu gedeg ni todorhoigui l sanagdaad baigaa

Зочин
Зочин

америк хятадын уралдаан гэж байнга ярьдаг ч үнэндээ бол манайх шиг орнуудын ирээдүйг л дундаа хавчиж байна даа

Зочин
Зочин

bi ene deeпсик гээд байгааг нь сайн мэдэхгүй ч ганц юм гаргаад л дэлхийг донсолгоно гэдэг сонин л юм

Зочин
Зочин

ene ai gej yarihaar ajilgui bolno geed aigaad baidag hun zunduu baigaa tedend ene hurungu oruulalt ogt hamagui

Зочин
Зочин

хятадууд эрчим хүч үйлдвэрлэлээрээ давуу гэдэг нь үнэн шүү дээ америк бол дандаа софт ярьдаг

Холбоотой мэдээ

Back to top button