НИЙГЭМНийгэм мэдээ

“Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын их засвар дуусаж, улсын комисс хүлээн авлаа

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын их засварын ажил дуусаж улсын комисс хүлээн авчээ. Нийт 10,487.2 м.кв талбайтай барилгын дээвэр, гадна фасад засвар болон 1, 2, 4 дүгээр давхруудын дотор заслын ажлууд бүрэн дууссан байна.

Барилга нь 64.1м×42.7м хэмжээтэй, дөрвөн давхар бөгөөд их засварын хүрээнд театрын дээвэр, гадна фасад, үзвэрийн заалыг бүрэн шинэчилжээ. Гол үүдний танхим, үзвэрийн танхим, студи, ажилчдын өрөө, оффис, үзэсгэлэнгийн танхим, бэлтгэлийн өрөө болон бусад өрөө тасалгаанд хана, тааз, гэрэлтүүлэг, шал болон бусад засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн энэхүү их засварыг “АТТАЧР” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хариуцан ажиллажээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button