НИЙГЭМНийгэм мэдээ

Б.Ганзориг: Үйлчилгээний хөлсөө авч чадахгүй бол ирэх онд малын халдварт өвчин гарна

Монголын Үндэсний мал эмнэлгийн холбооноос “Орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний хөлс олгогдоогүй” асуудлаар өнөөдөр Сангийн яаманд шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагыг тус холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг хүргүүлжээ.

Тэрбээр "энэ онд Монгол улсын хэмжээнд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг 1000 гаруй ААН үйлчилгээний хөлс болох ₮20.1 тэрбумыг авч чадахгүй байгаа учир Сангийн яаманд шаардлага хүргүүлж байна. Бид үйлчилгээний хөлсөө авч чадахгүй бол ирэх онд малын халдварт өвчин их гарна. Тиймээс хүнсний аюулгүй байдал аюулд орно. Гэрээгээр хүлээсэн үүргээ бид зээлж авч, арай хийн биелүүлсэн. Гэтэл бидний ажлын хөлсийг төр өгөхгүй байна. Нийт ₮30 гаруй тэрбумыг өгөхөөс 30 хувийг нь л олгосон үлдэгдэл мөнгийг шилжүүлэхгүй нь байгаа учир шаардлага хүргүүлэхээс өөр араггүй боллоо. Сангийн яамнаас "эхний ээлжид олон жил ажилласан төрийн албан хаагчдын нэмэгдлийг өгнө. Түүнээс мөнгө илүү гарвал манай санхүүжилтийг олгоно" гэсэн тайлбар өгсөн" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яагаад байгаан чи заналхийлээд байгаа юм уу? тэгээд тэр өвчнөө гаргаач тараагаач ац минь чиний мөнгийг өгөхгүй мэдэв үү лалараа зэвүү хүргээд хаячлаа халдварт өвчин гаргана ч гэх шиг май чи ингээд мөнгөө аваарай чамд өгөх мөнгөө төрийхөө бөөснүүдэд өгчихлөө.

Зочин
Зочин

Өө чамд хэдэн төгрөг өгөх гээд байж байтал энэ мэдээг үзээд төрийн албан хаагчдын нэмэгдэл рүү хийчихлээ чамд өгөх мөнгө үнэндээ алга.Харьяа яам хариуцсан алба нь байсаар байтал та нар шиг ийм шимэгч нарын албыг татан буулгана чамайг малчин болгохоос чадна биз дээ ац минь гохинээ хараал идсэн үмхий амнаасаа гарах хийгээ хянаж сурчихаад 15 жилийн дараа хүрээд ирээрэй.

Би
Би

Мал эрүүл бол хүн эрүүл шүү.

Монгол
Монгол

Ажил үйлчилгээ хийсэн бол мөнгөө хвах л ёстой

Зочин
Зочин

Малын эрүүл мэнд,цаашлаад хүн ардын эрүүл хүнс,мал эмнэлэг сүйрлээ дампуурлааштээ!!!
Мөнгийг нь өгөөчээ малнаасаа дор эргүү малнууд...

Холбоотой мэдээ

Back to top button