Нийгмийн

Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургууль хэрэглээний цахилгаанаа 100 хувь өөрсдөө үйлдвэрлэдэг боллоо

Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн дээвэр дээр 72 ширхэг нарны хавтан суурилуулах ажил бүрэн дуусжээ. Ингэснээр цахилгааны хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр орлуулсан нийслэлийн анхны жишиг ногоон сургууль болж байна. Тус сургууль нь сар бүр цахилгааны зардалд 2-3 сая төгрөг зарцуулдаг.

Энэ төлбөр дүүргийн төсвөөс хуваарилагдан гардаг байна. Харин сэргээгдэх эрчим хүчний системд шилжсэнээр сар бүр 2-3 сая төгрөг хэмнэж, төвийн эрчим хүчнээс хамааралгүй болж байгааг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул онцоллоо. Цаашилбал тус сургууль илүү үйлдвэрлэсэн цахилгаанаа төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх боломжтой болжээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ааа
ааа

Ийм л болох учиртай юм, баяр хүргэе Мандуулд.

Эгэл
Эгэл

Овоо шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button