УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | "Оюутолгой"-н тогтоолын төсөл батлагдаж, түр хороо татан буугдлаа

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2025.12.26/ хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх хянан шалгах Түр хорооны тайлан дүгнэлтийг сонслоо. Улмаар УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Ийнхүү чуулганаар Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг УИХ-ын гишүүдийн 81.2 хувь дэмжиж, батлав. 

УИХ-ын тогтоол батлагдсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх хянан шалгах Түр хороог татан буугдсанд тооцлоо.


-Тогтоолын төсөл: “Онтрэ” ХХК-иас 34% эсвэл АМНАТ авах, зээлийн хүүг бууруулах, монголын өгөөжийг 53%-д хүргэх чиглэл багтжээ-

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button