Эдийн засгийн мэдээ

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2025 он гарснаас хойш 3.8 хувиар суларчээ

Үндэсний статистикийн хорооноос баасан гарагт нийтэлсэн тайлангаас харвал, 2025 оны эхнээс хойш Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3.8 хувиар суларсан байна.

ҮСХ-ны тайлбарласнаар ханшийн сулралд нүүрсний орлого буурсан нь голлон нөлөөлсөн гэсэн юм.

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний 11 сард нийт 73.8 сая тонн нүүрс экспортолсон байна.Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар буурсан үзүүлэлт юм.

Ам.долларын төгрөгтэй харьцах ханш арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 3,571 төгрөг байсан билээ.

Төгрөгийн хадгаламж энэ оны эхний хагаст 22.6 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт байв. Уг хадгаламжийн 19.7 их наяд төгрөг нь иргэдийнх, 2.9 их наяд төгрөг аж ахуйн нэгж, байгууллагынх.

Валютын хадгаламж харин 5.4 их наяд төгрөгт хүрсэн байсан нь 2024 оны мөн үеийнхээс 778.6 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. 

Оны I улиралд төв банкнаас инфляцын өсөлт болон төгрөгийн ханшийн сулралын эсрэг бодлогын хүүг нэмэгдүүлсэн. Үүний нөлөөлөл нь төгрөгийн ханш чангарна гэж тооцоолсон ч оны хоёрдугаар хагасаас багахан мэдрэгдсэн ч ийн IV улиралд төгрөгийн ханш суларснаар иргэдийн гар дээр ирэх цалингийн чанар ойролцоогоор 10 орчим хувиар буурч байна.

Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш 3540 төгрөг байсан бол энэ долоо хоногт 3550 төгрөг байна. 

Харин валют арилжааны зах дээр ам.доллар 3570-3579 төгрөг, арилжааны банкуудад 3569-3570 төгрөгийн ханшаар арилжаалагдаж буй.

Хэдийгээр сангийн яам болон Засгийн газраас гадаад валютын улсын нөөц зургаан тэрбум ам.долларт хүрч, ам.долларын ханш эргээд суларч байна гэж мэдэгдэж байсан ч төгрөгийн ханш цаашид сулрах төлөвтэй байна.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Дэлхий даяар доллор суларсан, нээх манайхны ажлаа сайн хийсэндээ ч биш

Холбоотой мэдээ

Back to top button