НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэлийн ирэх таван жилийн төлөвлөгөө батлагдлаа

НИТХ-ын ээлжит бус IX хуралдааны II хэлэлцүүлэг өчигдөр буюу /2025.12.26/ болсон. Ирэх таван жил нийслэл Улаанбаатар хотыг тогтвортой, иргэдийн амьдрах орчныг сайжруулж, хүртээмжтэй, эдийн засгийн өрсөлдөх чадвартай “20 минутын хот” бодлогын хүрээнд бүсчлэн улсын зэрэглэлтэй 2, орон нутгийн зэрэглэлтэй 14, дагуул 2 хот болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал нийслэлийн ерөнхий боловсролын нийт 150 сургууль байгааг 2030 он хүртэл 84 сургуулиар нэмэгдүүлэх аж. Одоогоор анги бүр 50-иас дээш сурагчтай бөгөөд нийслэлийн хэмжээнд 300 мянган сурагч байгаагаас хүчин чадлын хэтрэлт 150 мянга гарчээ. Тиймээс 84 сургууль шинээр барьснаар 25 сурагчаар буурлахаар төлөвлөжээ. Тэгвэл эрүүл мэндийн салбарт нийслэлийн хэмжээнд ажиллаж буй 1,2,3 шатлалын нийт 216 эмнэлгийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлж эрт илрүүлэг, товлолт вакцины хамрах хүрээг нэмэгдүүлэх юм байна.

Нийслэлд 1.7 сая хүн амтай. Үүний 1.1 сая нь хөдөлмөрийн насных бөгөөд үүнээс 627 мянга гаруй буюу 55 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Тэгвэл 2030 он гэхэд ажиллах хүчний оролцох түвшнийг 0.642 байгааг 0.650 болгож нэмэгдүүлэх байна. Нийтийн тээврийн бодлогыг шинэчилж нийтийн тээврийн зорчилтыг нэмэгдүүлэх, авто замын томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж нийт 191км зам тавих байна.

Одоогоор нийслэлд 1 хүнд ногдох ногоон байгууламж 6.5мкв байгаа бол үүнийг 9мкв болгон нэмэгдүүлэх болон бусад төлөвлөлтүүдийг нь салбар, бүсчлэлээр нь хийсэн гэдгийг онцоллоо.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Нүүрсний хулгай, гааль татварын авилгачдын нам
Нүүрсний хулгай, гааль татварын авилгачдын нам

Нүүрсний хулгайчдын намын сонгуулийн шоу болгох мөрөөдлийн жагсаалт

Холбоотой мэдээ

Back to top button