Тайваньд 7 магнитуд хүчтэй газар хөдөлж 3 мянган айл хэсэг хугацаанд тоггүй болжээ
Бямба гарагт /2025.12.27/ Тайванийн зүүн хойд хэсэгт оршдог Илан хотоос 32 км зайд 7 магнитуд хүчтэй газар хөдөлсөн гэж цаг уурын алба нь мэдэгдсэн байна. Газрын гадаргаас 73 км-ын гүнд болсон хөдлөлт Тайвань даяар мэдрэгдэж, нийслэл Тайпэйд барилгуудыг доргиожээ. Газар хөдлөлтийн хүч дөрөвдүгээр зэргийнх байсан тул дэд бүтцийн бага зэргийн гэмтэл учирсан байх магадлалтай гэж цаг уурын алба мэдэгдсэн байна.
Чичиргээний улмаас Илан хотод 3 мянган айл түр хугацаанд тоггүй болжээ. Тайпэй хотын захиргаа мэдэгдэл хийхдээ хөдлөлтийн дараа томоохон хохирол бүртгэгдээгүй, хий болон ус алдсаны улмаас зарим барилгуудад бага зэргийн гэмтэл учирсан гэсэн юм. Ирэх өдрүүдэд 5.5-6 магнитуд хүчтэй чичирхийлэл болох магадлалтай тул иргэд сонор сэрэмжтэй байхыг цаг уурын алба анхааруулсан байна. Тайвань нь тектоникийн хоёр хавтангийн хил дээр оршдог тул газар хөдлөлт их тохиодог. 2016 онд Тайванийн өмнөд хэсэгт хүчтэй газар хөдөлсний улмаас 100 гаруй хүн амь үрэгдсэн гамшиг болсон. Мөн 1999 онд болсон 7.3 магнитуд хүчтэй газар хөдлөлтийн улмаас 2 мянган хүн амь үрэгдсэн.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.