НИЙГЭМНийгэм мэдээ

Ирэх жилүүдэд 18800 суудалтай 32 сургууль, 11000 ортой есөн цэцэрлэг барина

УИХ-ын нэгдсэн чуулганы өнгөрсөн баасан гараг буюу 12-р сарын 26-нд хуралдсан. Тус хуралдаанаар "Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр"-ийг соёрхон баталсан байна. Ингэснээр ирэх жилүүдэд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ногоон технологи, ногоон стандартад нийцсэн 18800 суудлын хүчин чадал бүхий 32 сургууль барих аж.

Түүнчлэн 1100 орны хүчин чадал бүхий 9 цэцэрлэгийг улсын хэмжээнд барьж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх юм байна. Мөн техникийн болон мэргэжлийн боловсролын чанарыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэх, ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа салбаруудад чиглэсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх боломжтой юм.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинsuhe
Зочинsuhe

ZA DAA 10_ 20 JILI8N DARAA TOROLT BAGASAAD HOOSON BALGASTAI BOLOH VII SOLONGOS YAPON SHIG

Холбоотой мэдээ

Back to top button