Нийгэм мэдээ

Үйл явдал: VIII Богд Жавзандамбын сэрэг дүрд мандал өргөнө

09:00 цагт: Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд Ламын чодба хурж, Цогчод Богд хааны ордон музейд өргөнө. 

10:00 цагт: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

10:40 цагт: VIII Богд Жавзандамба хутагтын сэрэг дүрд мандал өргөж, хадаг, цэцэг Богд хааны ордон музейд өргөнө. 

11:10 цагт: “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэнг Богд хааны ордон музейд  нээнэ.

11:30 цагт: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна. 

11:40 цагт: Тусгаар тогтнолын далбаа мандуулах ёслол Үндэсний Номын сангийн төв байрны гадна талбайд болно.

12:00 цагт: МУЭ-ийн гишүүн, зураач О.Доржготовын “Хоосон чанарыг тольдохуй” үзэсгэлэнгийн нээлт Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Хүрээ Майдар дуганд болно. 

12:00 цагт: “Богдын нандин” үзэсгэлэнгийн нээлт МҮНС-ийн Үнэт ховор номын музейд болно. 

13:00 цагт: “Хутагт, Латтимор хоёр” төслийн нээлт МҮНС-ийн Уншлагын их танхимд болно. 

13:00 цагт: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. 

13:00 цагт: Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны үеэр Монгол Улсын Соёлын өвд албан ёсоор бүртгэгдсэн Богд Хаант Монгол Улсын Төрийн далбааг Монгол бөхийн өргөөнд эх хувиар нь олон нийтэд дэлгэн үзүүлнэ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button