БНСУ-ын ерөнхийлөгч Чэжүгийн ослын талаарх үнэнийг дэлгэнэ гэжээ
Өнгөрсөн жилийн сүүлээр Чэжү арлын Мүан нисэх онгоцны буудалд ноцтой осол гарч 179 хүн амь үрэгдсэн. БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён даваа гарагт /2025.12.28/ мэдэгдэл хийхдээ амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхнээс уучлал гуйж, ослын тухай үнэнийг дэлгэнэ гэжээ.
Албаныхан 2024 оны арванхоёрдугаар сарын 29-нд гарсан ослын талаарх тайланг нийтлэх хугацааг хойшлуулсан. Ийм учраас осолд амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүлийнхэн засгийн газраасаа хариулт хүсэж байгаа юм. Нэгдүгээр сард нийтлэгдсэн урьдчилсан тайлангаар бол онгоцны хоёр хөдөлгүүр шувуутай мөргөлдсөн байсан билээ. Гэхдээ аюулгүй байдлыг хангаагүй бусад асуудлын талаарх асуултууд хариултгүй хэвээр байгаа юм. Мүан нисэх онгоцны буудлын нисэх зурвасын төгсгөлд байрлуулсан бетонон бүтэц болон нисгэгчид нислэгийн сүүлийн хэдэн минутад авсан алхам зэрэг асуултуудад хариулт авахыг солонгосчууд хүсэж буй.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yasan hudalch yum be? redaktor hun bhgui yu tanaid?? Muan Jeju arald bdaggui bas Jeju air ongots bsan shu!!!!!!