НИЙГЭМНийгэм мэдээ

Говьсүмбэр аймагт ачааны машин мөргөлдөж, жолооч амь хохирчээ

Говьсүмбэр аймагт зам дээр зогсож байсан ачааны машиныг араас нь мөргөсний улмаас жолооч нь амь хохирчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт “Ачааны машинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу шалгахад жолооч нь "Бэйбэн норт бенз" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам дээр зогсож байсан "Норт бенз" маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөжээ. Улмаас Норт бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч амь хохирсон нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Иймд жолооч та

  • Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах,
  • Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх,
  • Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах,
  • Зорчих хэсгийг чөлөөлөх,
  • Ослын дохионы гэрлээ асаах, ослын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button