Гадаад мэдээДЭЛХИЙ

Олимпын алтан медальт боксчин Энтони Жошуа машины осолд орж гэмтжээ

Дэлхийн хүнд жингийн боскын аварга асан, олимпын алтан медальт боксчин Энтони Жошуа Нигери улсад машины осолд орж, бэртсэн байна. Ослын улмаас түүний дотнын хоёр найз амь үрэгджээ. Нигерийн Огун мужийн цагдаагийн алба мэдэгдэл хийхдээ осол гарах үед машины ард сууж байсан Жошуа хөнгөн гэмтэл авсан гэсэн юм.

“Matchroom Boxing” мэдэгдэл хийхдээ “Хоёр дотнын найз, багийн гишүүн болох Сина Гами, Латиф Айоделе нар харамсалтайгаар нас барлаа” гэжээ. Нигерийн Ерөнхийлөгч Бола Тинубу Жошуа болон осолд нэрвэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

Тус улсын холбооны замын аюулгүй байдлын корпусын гаргасан урьдчилсан дүгнэлтээр бол тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үедээ хурд хэтрүүлэн жолоо алдаж, замын хажууд зогсож байсан ачааны машиныг мөргөсөн байх магадлалтай гэжээ.

Осол гарахаас долоо хоногийн өмнө Жошуа Майами хотод Америкийн сошиал од Жэйк Полыг нокаутаар ялсан. Пол цахим ертөнцөд эмгэнэл илэрхийлж, Жошуа болон осолд нэрвэгдсэн хүмүүсийн төлөө залбирч байна гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button