Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны валютын ханш түүхэн доод хэмжээнд хүрч, иргэд эсэргүүцлийн жагсаал эхлүүлжээ

Ираны мөнгөн тэмдэгт болох риалын ам.доллартой арилжих ханш түүхэн доод хэмжээнд хүрч, иргэд томоохон эсэргүүцлийн жагсаал эхлүүлжээ. Даваа гарагт /2025.12.29/ тус улсад сүүлийн гурван жил үзэгдээгүй том цар хүрээг хамарсан жагсаал явагдсан байна.

Тодруулбал ням гарагт /2025.12.28/ ам.доллар 1.42 сая риалаар арилжиж ханш нь огцом унажээ. Даваа гарагт риалын ханш ага зэрэг нэмэгдэж 1.38 саяар ам.доллартой арилжсан юм. Үүний улмаас Ираны Төв банкны дарга Мохаммад Реза Фарзин ажлаа хүлээлгэн өгчээ. Өнгөрсөн долоо хоногт Фарзин огцорно гэх яриа эргэлдэж байсан юм. Тэр 2022 онд ажлаа хүлээн авах үед ам.доллар 430 мянган риалаар арилждаг байсан аж.

Риалын ханш хурдацтай унаж буй нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, хүнс болон бусад өдөр тутмын хэрэглээний барааны үнийг өсгөж байна. Энэ нь шинэ жил ойртоод буй үед айл өрхүүдийн санхүүгийн нөхцөл байдалд хүндээр тусах болжээ.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэдийн нэгдэл
Иргэдийн нэгдэл

Ираны террорист фашист дэглэмийг устгаж ардчилсан улс болбол Иран өндөр хөгжилтэй улс болно..фашист дэглэмийг нь Орос улс дэмждэг залдаг байсан..одоо яг шашины гаж харгис дэглэмийг халах боломжтой мөч иржээ

Зочин
Зочин

orosiig dagasan ulsiin huwi tawilan

Холбоотой мэдээ

Back to top button