УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Т.Мөнхсайхан: Ж.Чинбүрэн чадлынхаа хэмжээнд л сайд хийж байх шиг. Гэхдээ бодит ажилгүй

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхантай улс төрийн цаг үе, эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Хувь гишүүний зүгээс намрын чуулганыг хэрхэн дүгнэх вэ. Хэт их томилгоо хийсэн, сандал суудлын хэрүүл ихтэй байсан хэмээн олон нийт шүүмжлээд буй шүү дээ.

-126 гишүүнтэй УИХ-ын хоёр дахь намрын чуулган өндөрлөлөө. Тодорхой хуулийн төслүүдийг хэлэлцэж, тухайлсан томилгоонуудыг хийлээ. Томилгоог хийхээс өөр аргагүй. Аливаа ажил эзэнтэй болж байж л урагшилдаг.

Цаашид илүү амьдралтай ойр, үр өгөөжөө өгөхүйц хуулийн төслүүдийг санаачилж, баталж, эргээд хэрэгжилт дээр нь анхаараад явах нь чухал байна.

-Та намрын чуулганаар ямар хуулийн төсөл дээр анхаарч ажиллав?

-Одоогийн байдлаар голчлон ажиллаж байгаа хоёр хууль байгаа.

Нэг. Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль. Ерөөс эрүүл, боловсролтой ирээдүйг бий болгож байж улс орны хөгжлийн үндэс суурь тавигдана. Үүнтэй холбоотойгоор гаднын өндөр хөгжилтэй улс орнуудад байдаг, манай улсад зайлшгүй байх шаардлагатай хуулиуд дээр анхаарал хандуулж ажиллаж байгаа.

Хоёр. Эрүүл мэндийн байгууллагын ажилтны тухай хууль. Эмнэлгийн ажилтан мэргэжилтнүүдтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалт, дутуу дулимгаас шалтгаалан иргэдэд хүрэх тусламж үйлчилгээнд, эмч ажилтнуудын хэвийн ажиллах байдалд хүндрэл гардаг учир энэ хуульд анхаарал хандуулан ажиллаж байна.

Мөн Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлыг хэсгийг ахалж буй. Хаврын чуулганаар энэ хуулийнхаа анхны хэлэлцүүлгийг хийх, үргэлжлүүлэх тал дээр анхаарч байна.

Намрын чуулганаар 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгох саналыг гаргалаа. УИХ-ын 40 гаруй гишүүний хамтаар Засгийн газарт эл хүсэлтээ өргөн барьсан. Улмаар Засгийн газраас тогтоолыг албажуулсан. Иймд 2026 ондоо Эрүүл мэндийн тухай хууль, ЭМД-ын тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах шинэчилсэн найруулгыг батлуулахад онцгойлон анхаарна. Эдгээр хуулиудын суурь өөрчлөлтийг хийх, цалин мөнгийг цаашид хэрхэн нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.

Зарим эмнэлгийн байгууллагууд санхүүжилтгүйгээс үүдэж тусламж үйлчилгээ нь тасалдах хэмжээнд хүрсэн байна. Ямар ч нэмэлт урамшуулалгүй зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалинг л тавих хэмжээний нөхцөл байдалтай буй.

-Дэд сайд нар томилогдсонтой холбоотойгоор Засгийн газрыг унагах Ардчилсан намын акц оны сүүлд явагдлаа. Үүнийгээ хаврын чуулганаар үргэлжлүүлэх талаараа ч тэд дурдлаа. Та дэд сайдуудын томилгоог дэмжиж байгаа юу?

-АН-ын дарга О.Цогтгэрэл өөрийн албан бланк дээрээ Засгийн газрын огцруулах санал дээр гарын үсэг цуглуулж байгаа. Мэдээж би зурахгүй.

Нэгдүгээрт. Дэд сайдтай байх хуулийн зохицуулалт манайд бий.

Хоёрдугаарт. Дэлхийн парламентын засаглалтай улс орнуудыг хараад байхад дийлэнх нь дэд сайдтай.

Миний хувьд Засгийн газрын гишүүнээр хоёр ч удаа ажиллаж байсан. Эхнийх нь буюу 2020 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх хугацаандаа дэд сайдтай байсан. Харин 2024 онд ажиллахад дэд сайдгүй байсан. Угтаа сайдын түвшний хурал цуглаан их болдог. Гадна дотнын байгууллагуудтай уулзах, зөвлөгөөн семинар хийх тохиолдол ч бий. Энд дэд сайдын үүрэг оролцоо өндөр. Төрийн нарийн бичгийн дарга, газар хэлтсийн даргын түвшинд орж болохооргүй хурал их шүү дээ. Сайд тэр бүр дээр оролцох боломжгүй юм билээ. Тиймээс дэд сайдтай байхыг зардал гэж харахаас илүү ирэх өгөөжид нь анхаарах нь зүйтэй.

-Ж.Чинбүрэн сайдыг хэр сайн ажиллаж байна гэж бодож байна?

-Өөрийнхөө чадлын хэмжээнд л ажиллаж байх шиг байна. Хүмүүсийн сайн, муу ажиллаж байгааг хийсэн ажлынх нь үр дүнд суурилж хэлэх боломжтой. Гэтэл Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайдаар томилогдоод зургаан сар болоход бодитоор салбарынханд, санхүүжилт, ард иргэдэд хүрч буй тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэнд, урьдчилсан сэргийлэлтэд яг яаж анхаарав. Бодитоор харахад ийм өөрчлөлт хийжээ гээд хэлэх зүйл байхгүй, Ж.Чинбүрэн сайдад.

-ЭМДС-гийн одоогийн нөхцөл байдал ямар байгаа бол. Олон тэрбумын өртэй гэгдэж даргыг нь намначихсан байх аа.

-Эрүүл мэндийн даатгалын сан маш хүнд нөхцөл байдалд байна. Зургаан сард сайдынхаа ажлыг хүлээлгэж өгөхдөө өнгөрсөн хугацаанд үүссэн өр төлбөрийг барагдуулж, өргүй л хүлээлгэж өгсөн. Одоо яаж хүндэрсэн байгааг бүгд харж байна.

Зарим эмнэлгийн байгууллагууд санхүүжилтгүйгээс үүдэж тусламж үйлчилгээ нь тасалдах хэмжээнд хүрсэн байна. Ямар ч нэмэлт урамшуулалгүй зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалинг л тавих хэмжээний нөхцөл байдалтай буй.

Иймд ЭМДС-гийн үйл ажиллагааг тогтворжуулж, сайжруулж авч явахын тулд хүний асуудал биш бодлогын асуудлуудыг ярьж, шинэчлэлт хийх ёстой. ЭМДС-гийн хяналтыг хэрхэн сайжруулах, бодитой, үр өгөөжтэй, оновчтой санхүүжилт, зарцуулалтыг яаж бий болгох вэ.

Нөгөө талдаа мянга сайжруулсан ч хүрэхгүй байгаа төсвөө бид яаж нэмэгдүүлэх вэ. Олон улсад ДНБ-ийхээ зургаагаас доошгүй хувиар эрүүл мэндийнхээ салбарт санхүүжүүлж байж асуудал нь шийдэгдэж, ард иргэдийн нуруун дээрх татварын дарамт арилна гэдэг тооцоо бий. ДЭМБ-ээс эл санал дүгнэлтийг гаргасан. Үүнд хүргэхийн тулд санхүүгийн эх үүсвэрүүдээ яаж бий болгох вэ гэдэгт анхаарах нь чухал байна. ЭМДС-д төвлөрсөн мөнгө тухайн жилдээ тусламж үйлчилгээ болоод хүрч байх ёстой. Энэ оновчтой санхүүжилтийг яаж бий болгох вэ.

Төр өөрөө ЭМДС-даа хөрөнгө төвлөрүүлдэггүй нөхцөл байдал бий. Тодруулбал, Шимтгэлийг нь төр хариуцдаг эсхүл өөрөө төлдөг гэсэн хоёр төрлийн даатгуулагч бий. Шимтгэлээ өндөр буюу дөрвөн хувиар төлж байгаа иргэд нийт тусламж үйлчилгээний 30 хүрэхгүй хувийг эзэлдэг. Гэтэл төр шимтгэлийг нь хариуцдаг иргэд дийлэнх тусламж үйлчилгээг авдаг. Энэ санхүүжилтээ ЭМДС-д төр төвлөрүүлэхгүй байна. Үүнийг тодорхой болгох шаардлагатай.

Үүнээс гадна эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүний онцгой албан татварын өндөр хувийг ЭМДС-д төвлөрүүлэх шаардлагатай гэх мэт эх үүсвэрүүдээ тодорхой болгоод, үүнийгээ үр өгөөжтэй зарцуулах асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Үгүй бол ЭМДС-д их мөнгө төвлөрөөд, үүнийг нь буруу зарцуулаад байгаа юм шиг буруу ойлголтоос салахгүй бол болохгүй нь.

-Сайд солигдоход бүх шатлалын дарга солигддог байдал хэвшлээ. Жишээ нь таныг сайдаар ажиллаж байх үед байсан эмнэлгийн дарга нарын дийлэнх нь солигдчихсон байх аа.

-Тогтворгүй байдал бүх түвшинд сөргөөр нөлөөлж байна. Хийж хэрэгжүүлж буй ажил, бодлого цаашаа үргэлжилдэггүй. Шинэ бодлого гаргаж ирдэг. Түүнийгээ хэрэгжүүлж амжаагүй байхад өөр дарга томилогддог. Энэ байдал Эрүүл мэндийн салбар, эмнэлгийн удирдлагуудын түвшинд сөрөг нөлөөг авч ирж байна.

-2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Наанадаж эрүүл мэндийн салбарын ажилчид, эмч нарын цалинг нэмэгдүүлэхийн тулд төсөвт тусгах ёстой-

-ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажил хэрхсэн бэ?

-ХСҮТ-ийн дэргэд баригдсан дөрөвдүгээр эмнэлгийн хавдрын ачаалал өндөр байгаа энэ цаг үед ашиглаж, тусламж үйлчилгээг явуулах нь зөв шийдэл гэж үзсэн. Ямар ч түрээс мөнгөгүйгээр хамтарч ажиллах гэрээг дөрөвдүгээр эмнэлгийн удирдлагатай сайд байхдаа байгуулсан. Ингэснээр хавдрын ачаалал буурсан.

Өргөтгөлийг худалдаж авах төсөв санхүүг 18 тэрбум байхаар 2025 оны төсөвт суулгасан. Тендерийг хоёр, гурван ч удаа зарласан ч компаниуд оролцоогүй. Мөн ХСҮТ-ийг өргөтгөлтэй болгох ажил зогсчихсон, үргэлжлээгүй.

Угтаа 2025 оны 12 сарын 1 гэхэд хавдрыг ямар ч дараалалгүй болгоно гэдэг төлөвлөгөө гаргаад түүний дагуу маш амжилттай ажиллаж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар оочер дараалал, хүлээгдэл, чирэгдэл багасаагүй. Одоогоор ХСҮТ-ийн хоёрдугаар төвийг барих ажил урагштай, 40.5 тэрбумын төсөв суусан. Ирэх жил ажил нь эхлэхээр байгаа юм билээ.

-“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгосон. Үйл ажиллагаа нь жигдэрсэн үү?

-Миний хувьд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа “Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгох санаачилгыг гаргаж, Засгийн газраас тогтоол шийдвэрийг нь гаргуулсан. Энэ ажил үргэлжилж байгаа.

Гэсэн ч бодитоор хавдрын тусламж үйлчилгээ үзүүлээд, иргэдэд нөлөөлсөн байдал нь тооцоо судалгаагаар гараагүй байна. Тийм хэмжээнд очтол үйл ажиллагаа нь жигдрээгүй байна уу гэж харагдаж буй. Цаашид үүнд анхаарч ажиллах юм бол хавдрын ачааллыг 10 хувиар бууруулах боломжтой. Манай улсын нийт хүн амын 10 хувь нь хойд бүсэд амьдарч байна шүү дээ.

-Тэгвэл эрүүл мэндийн салбарт болж бүтэж, сайжирч байгаа зүйл юу байна?

-Нэг үеэ бодвол эрүүл мэндийн салбар харьцангуй хөгжиж, тусламж үйлчилгээ нь ч ойртож байгаа санагддаг. Сүүлийн таван жил гаруйн хугацаанд.

Том зургаар нь харвал 2020 оноос өнөөдрийг хүртэл харвал өнгөрсөн хугацаанд байгаагүйгээр эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин өссөн байна. Үүнийг дагаад иргэдэд хүрэх тусламж үйлчилгээ хоёр дахин нэмэгдсэн. Гэвч энэ нэмэгдлийг инфляц, бусад үнийн хөөрөгдөлтэй харьцуулаад үзэх юм бол хангалттай бус.

Эрүүл мэндийн салбар маань маш олон техник, технологийг нэвтрүүлсэн байна. Аль болох гадагш чиглэсэн урсгалыг багасгах арга хэмжээнүүдийг авч буй. Эх орондоо эмчлүүлэх боломж, сургалт, төхөөрөмжийг бий болгосноор олон тэрбум төгрөгийг гадагш урсгахаас зогсоосон. Цаашид энэ байдлаа улам сайжруулж, гаднын улсыг зорьж эмчлүүлэх бус гадны улс орнуудын хүмүүс манайд ирж эмчлүүлэх байдлыг бий болгох ёстой.

Иргэдэд 2020 онд 15 сая тусламж үйлчилгээ хүрдэг байсан бол 2025 оны байдлаар 26 сая тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлсэн байна. Давхардаагүй тоогоор 2020 онд 900 мянган иргэнд тусламж үйлчилгээ хүрч байсан бол 2025 онд 2.8 сая иргэн даатгалаар эрүүл мэндийн тусламж авчээ. Энэ мэт маш олон эерэг үзүүлэлт байна. Дордсон үзүүлэлт байхгүй. Гэхдээ засаж залруулах, сайжруулах зүйл маш их байна.

Бид гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжээд таван жил болж буй. Том шилжилт хийсний дараа харьцангуй сайн үзүүлэлттэй байгаа гэж харж байгаа. Гэхдээ ЭМДС-гийн зарцуулалт, хяналтад анхаарах шаардлагатайг дахин хэлье.

-Хаврын чуулганаар ямар хуулийн төслүүд дээр ажиллахаар төлөвлөж байна?

-Хаврын чуулгад маш их хүлээлт тавьж буй. Дээр хэлсэнчлэн 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Наанадаж эрүүл мэндийн салбарын ажилчид, эмч нарын цалинг нэмэгдүүлэхийн тулд төсөвт тусгах ёстой. Төсвийн төсөөллийг салбар яаманд долоон сарын нэгэн гэхэд өгдөг. Тэрнээс өмнө томоохон хууль, эрх зүйн шинэчлэлтээ хийх ёстой. Үүний тулд дөрвөн чухал хуулиа хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн өргөн барьж, батлуулж байж 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласныхаа үр дүнг хүртэнэ. 2026 онд маш сайн ажиллах ёстой гэсэн үг.

-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ишш чааваас. Танай сайт энэнтэй байгуулсан гэрээ мэрээ чинь дуусах болоогүй юу. Сайтын чинь нэр хүнд бүр уларлаа

Их мэдэх
Их мэдэх

Мөнхсайхан С.Энхболд гээд Данхтай нийлж ковидын төсвийг чаасан хулгайч нар хоолноосоо салчихсан бүүр боож үхлээ. Яасан ханаж цаддаггүй ХУВАЛЗ вэ чинь. Боож үхвэл бор шидмэс аваарай. Гонгиносон ллар вэ

Зочин
Зочин

Мөнхсайхан чинь Хүүкийг байхад сайд байсан тэнэгээ

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Ковидын хамаг мөнгийг идсэн 8саяар эмчилсэн хүн нь Мөнхсайхан мөн

Зочин
Зочин

Чи Чинбүрэнгээс дээрдэхээр овойж оцойтол юу хийсийн сайд байхдаа. Атаархал хорслоо дараад хүнийг ажлыг нь хийлгэчихээч

Tojil
Tojil

Hun muutai erchuud l ingej negendee hor sanaj novshirdog ymdaa , zahiin ezen hun irgedee shulj hanahgui bn uu ?

Зочин
Зочин

Эргүү гар вэ чи Мөнхсайхаан, тэгээд яах гэж Занданшатарын засгийг огцруулахгүй гэж гүйгээд байсан юм. Хулхи хурандаагаас айгаад өөртөө ч эзэн биш болчихсон юмнуул

Эмч
Эмч

Энэ бүүр албан тушаалын дон шүглээд юу ярьж байгаагаа мэдэхгүй болтлоо солиорчихжээ. Ичих эсгүй. Өөртөө дурлачихсан маанаг амьтан байна аа

Иргэн
Иргэн

ЭНЭ ЯМАР МААНАГ ПЭЭДГЭР ТЭНЭГ ГАР ВЭ. ӨӨРӨӨ ХУЛГАЙ Л ХИЙСЭН МӨНГӨ ИДСЭН ХҮН МУУТАЙ НӨХӨР Л БАЙСАН. САРАНГЭРЭЛ САЙД АНХ ГАРГАЖ ИРСЭН..ТЭРНИЙГЭЭ МУРЧИХСАН. НГХБОЛДЫГОО БАС АШИГЛАЖ АНХ САЙД БОЛСОН БАС Л ХАМАГ МУУ МУУХАЙГАА ЧИХСЭН. ЯГ ҮНЭНДЭЭ КОВИДЫН ХАИАГ МӨНГИЙГ ИДСЭН. БУЦАЖ ОЧООД ДААТГАЛЫГ СНХЭХГҮЙ БОЛТОЛ ЦӨЛӨМСӨН.

Иргэн
Иргэн

Албан тушаалын шуналаас болоод багтраад үхчих вий дээ

Иргэн
Иргэн

ЯАСАН маанаг нөхөр вэ.

Зочин
Зочин

Ээ чааваас. Ийм хариугүй залуу
байж ээ. Их дэмжсэн

Даиба Гүнсмаа
Даиба Гүнсмаа

Дамба Гүнсмаа

Зочин
Зочин

Чинбүхэн эмч сайн эмч. Гэвч сайд биш.Сайд бол удирдан зохион байгуулах гүйлгээ ухаантай тоо мэддэг байх хэрэгтэй байна

Эмч
Эмч
Reply to  Зочин

Мөнхсайхан сайн эмч ч биш сайн хүн ч биш сайд бол бүүр биш. Зүгээр л мөнгөний бацаан.

Иргэн
Иргэн

Чинбүрэнгийн хуучин авгай түүний найзууд нь яаманд дарга хийж яамыг самарч байгаа.

Зочин
Зочин
Reply to  Иргэн

хуучин нөхрөө ирэхээр газрын даргаа өгөөд түр ахлах шинжээч болчихсон одоо амар хор найруулаад найзуудаа газар хэлтсийн дарга болгуулаад яамаа атгаад сууж байдаг насаараа дарга хийсэн энэ авгайд ЭМЯ ямар өртэй юм бэ

Эмч
Эмч
Reply to  Зочин

Яамныхан дотроосоо бичиж байна даа. Шууд өөрттнь хэлчихээч. Тэнд хоол хороох гээд нүүрэн дээр нь пялдагадаад.долоож байгаа дах

Зочин
Зочин

Эрүүл мэндийн яам нийн ажилтнуудын 50 хувь нь түр томилгоотой нийт газар хэлтсийн дарга нарын 90 хувь нь түр томилгоотой байнга солигдоостой хэдэн жил болж байна. Ингэхлээр яаж ажил нь явах вэ дээ. Төрийн нарийн Очирбат гэж асуудал шийдвэрлэдггүй бул хар чулуу байхад энэ яамны ажил сайжрана гэж байхгүй ээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэр ч бул хар чулуу нь бүр яалтчгүй үнэн дээ

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Мөнхсайхан мундаг шүү , амжилт.Чинбүрэн гэж шуналын тулам.

Навчаа
Навчаа

Чинбүрэнг дэд сайд болгоод та сайдаа хийсэн зөв юм байна

Зочин
Зочин
Reply to  Навчаа

За больж үзээ

Холбоотой мэдээ

Back to top button