СПОРТ

Маргаантай байсан сагсан бөмбөгийн холбоод нэгдэхээр боллоо

Удаан хугацаанд маргаантай байсан “Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо” /МҮСБХ/, “Монголын Сагсан бөмбөгийн холбоо” /МСБХ/ –д албан ёсоор нэгдэж “Монголын Сагсан  Бөмбөгийн холбоо” нэртэйгээр үйл ажиллагаа явуулахаар болсноо мэдэгдлээ. Тэд хэвлэлийн хуралд “Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, БТСГ-ын дарга Ц.Шаравжамцаа Монгол Улсын хуулийг биелүүл” гэсэн уриа лоозонтой иржээ.

Өнгөрсөн жил шүүхээр албан ёсны анхны холбоо нь “Монголын Сагсан бөмбөгийн холбоо” хэмээн мэдэгдсэн. Мөн Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос баталгаажсан холбоо нь уг холбоо гэдэг нь баталгаатай бөгөөд албан ёсны мэдээлэл, мэдэгдлүүд ирдэг талаар баримтуудыг дэлгэлээ.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал:  “Сүүлийн таван жил МСБХ Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-д татвар төлөөгүй тул татвараа төлнө үү гэсэн нэхэмжлэл миний хаягаар ирсэн. Үүний дагуу бид 3,000 ам.долларыг төлсөн баримт байна. Ийнхүү төлснийг хүлээн авч, цаашид албан ёсоор харилцаж, үйл ажиллагаа явуулах эрхтэй гэдгийг илэрхийлсэн FIBA-гийн албан бичиг энэ байна” хэмээн үзүүлээд эдгээр баримт болон Дээд шүүхийн шийдвэр МСБХ нь хуулийн дагуу албан ёсны эрхтэй байгууллага гэдгийг нотолж буйг хэллээ.

Монголд нийт 33 сагсан бөмбөгийн холбоо бий бөгөөд эдгээр холбоод нь олон улсын тэмцээн уралдаанд МСБХ-оор дамжуулан оролцох боломжтой бөгөөд хамтран ажиллахад нээлттэй хэмээн мэдэгдлээ. Мөн дотоодод зохион байгуулагдах улс хотын чанартай тэмцээнийг зөвхөн Монголын Сагсан бөмбөгийн холбоо зохион байгуулах эрхтэй талаар онцолсон юм. 

Мөн хурлын үеэр МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга өмнөх холбооны удирдлагууд 300 сая төгрөг угаасан хэмээн баримттай дэлгэн харуулав.

Өмнөх холбооны удирдлагууд МСБХ болон тамга тэмдгийг хоёр байгаа мэт харагдуулж ирсэн нь хулгайгаа нуух арга. Тиймээс албан ёсны бус тамга тэмдэгтүүдийг хурааж цэгцлэх ажлыг хууль сахиулах байгууллагынхан шийдэж өгөх байх хэмээн ярьлаа.

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button