НДС-ийн орлого, зарцуулалтыг шинжлэн судлах хянан шалгах түр хороо байгуулна

УИХ-ын дарга Н.Учралд Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нарын гишүүд Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн, Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд парламентын хяналтыг хэрэгжүүлэх, санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцооны хэрэгжилт, ил тод байдал, үр ашигтай байдлыг үнэлэх, бодит нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор Хянан шалгах түр хороо байгуулах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.
Тухайлбал, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарцуулалт, санхүүгийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын хэрэгжилтийг холбогдох баримтад тулгуурлан шинжлэн судалж, үнэлэх асуудлыг онцоллоо.
Түүнчлэн тус сангийн үйл ажиллагааны хүрээнд иргэд, даатгуулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдаж буй эсэх, сангийн хөрөнгийн зохистой, үр ашигтай ашиглалт хангагдаж байгаа эсэх болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүгнэлт гаргаж ажиллахаар тусгажээ. Эдгээр үнэлгээ, дүгнэлтийн үр дүнд үндэслэн Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашдын бодлого, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулж Улсын Их Хуралд танилцуулна гэж төсөл санаачлагчийн зүгээс тодотгов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Зөв зөв, хулгайн уурхай. Эрүүл мэндийн даатгалыг бас хурдан шалгах хэрэгтэй, Эмнэлгийн тусламж үйлчилгээ маш хангалтгүй. дутагдалтай байхад баахан тэрбумтан дарга эмч нартай болжээ!!!!!!
"Харвардын коммунист"-ууд Түр хороогоор мэргэших нь ээ??? Бусад нь дууриагаад шантажны нэг сайхан аргатай болох нь дээ!!