АНУ-аас НАТО-д суудаг элч Украин Путиний гэрт халдсан гэдэгт эргэлзэж байна
АНУ-аас НАТО-д суудаг Элчин сайд Мэттью Уитакер мягмар гарагт /2025.12.30/ хэлэхдээ Украин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний гэрт халдсан гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Fox Business” телевизэд хэлэхдээ “Тийм зүйл болсон эсэх нь тодорхойгүй байна. Энхийн хэлэлцээнд ингэж ойртож ирсэн үед тийм болгоомжгүй, ашиг тусгүй зүйл хийх нь надад ойлгомжгүй санагдаж байна. Украин энхийн тохиролцоонд хүрэхийг үнэхээр хүсэж байгаа” гэсэн юм.
ОХУ даваа гарагт /2025.12.29/ мэдэгдэл хийхдээ Украины арми Новгород дахь Путиний гэр рүү 91 дроноор халдсан хэмээсэн. Москва үүнд хариу арга хэмжээ авч хэлэлцээ дэх байр сууриа чангатгана гэсэн юм. Украин мэдэгдэл хийхдээ ОХУ-ыг үгүйсгэж, тийм явдал болсон гэдгийг нотлох баримт байхгүй учир ямар ч баримт дэлгээгүй хэмээжээ.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн юу мэдэх вэ дээ? Тухайн орныхоо төр засагт байгаа хүмүүсийн яриаг л дамжуулсан төдий л хэрэг байх.