Гадаад мэдээДЭЛХИЙ

Германы Спаркассе банкны сейфийг Зул сараар өрөмдөж олон сая ерво хулгайлжээ

Германы Спаркассе банкны сейф руу хулгайч нар Зул сарын баярын амралтаар нэвтэрч олон сая евро болон үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэг гарчээ. Хулгайч нар Гельзенкирхен хотын баруун хэсэгт оршдог Спаркассе банкны салбарын зузаан бетонон ханыг цөмлөж, сейфийг өрөмдсөн аж. Цагдаа нарын мэдээлснээр дор хаяж 10 сая орчим еврогийн хөрөнгө алдагдсан байна.

Зул сарын баярын үеэр Германд арванхоёрдугаар сарын 24-нөөс эхлэн ихэнх дэлгүүр, банкнууд хаадаг юм. Ийм учир банканд хулгай орсныг даваа гараг /2025.12.29/ л мэдсэн байна. Мягмар гарагийн /2025.12.30/ өглөө банкны гадаа ууртай үйлчлүүлэгчид цуглаж, барилга руу нэвтрэхийг шаардсан аж. Тэрхүү банкны сейфийг 25 жилийн турш ашиглан, тэтгэврийн хадгаламжаа байршуулсан байсан нэгэн үйлчлүүлэгч “Би өнгөрсөн шөнө унтаж чадаагүй. Бидэнд ямар ч мэдээлэл өгөхгүй байна” гэжээ.

Гэрчүүдийн өгсөн мэдээллээр бямба гарагт /2025.12.26/ хэсэг хүмүүс банкны зэргэлдээх зогсоолын шатаар том цүнх барьсан явж байжээ. Мөн Audi R6 маркийн машин даваа гарагийн өглөө зогсоолоос гарч байсан гэж гэрчүүд хэлсэн юм. Машин дотор масктай хүмүүс байжээ. Тус машины дугаар нь хулгайлагдсан машиных байсан эгж цагдаа нар мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button