ХҮЛЭЭЛТ 2026: МАН-ын биш Монгол Улсын Засгийн газар, ард түмний төлөөллийн парламент гэдгээ ухамсарлах жил

2024 оны намрын чуулганы нээлтийн үеэр УИХ-ыг чадавхжуулах талаар тухайн үеийн УИХ-ын дарга Л.Амарбаясгалан хэлсэн үгэндээ онцолж байв. Энэ бол 126 гишүүнтэй парламентын хувьд чадамжийн тухай хөндөгдсөн анхны тохиолдол.
УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хууль амьдрал дээр хэр бодитой хэрэгжиж байгаа юм, хууль өргөн барихаас өмнөх судалгаа даац нь хэр вэ зэрэг ерөнхий шаардлагуудыг ч тавих нь зүйн хэрэг. Эс бөгөөс ганцхан заалт бүхий хуулийн нэмэлт өөрчлөлт бариад гүйж байдаг гишүүдийн хувьд энэ нь ихэнхдээ ашиг сонирхлын төдий байх нь бий.
УИХ 2025 оны намрын чуулганаар Засгийн газрын яаралтайгаар оруулж ирсэн хуулиуд болоод товд ч багтааж амжаагүй томилгоонуудыг хэлэлцсээр хоёр дахь намрын чуулганаа өндөрлүүллээ. Түүнчлэн эдгээр батлагдаж буй хуулийг 126-уулаа хэлэлцэж, магадлаж, сайн мууг нь дэнсэлж, илүү чамбайруулж чадсан уу гэвэл ҮГҮЙ.
Хэдийгээр өнөөдөр МАН эрх барьж, олонхийг бүрдүүлж байгаа хэдий ч сөрөг хүчин АН болон УИХ-д суудалтай бусад нам, эвслүүдийн оролцоо энэ хугацаанд ямар байж ирснийг олон нийт харсаар л буй. Ерөөс эрх баригч намын "ашиг сонирхолтой" хуулиудыг чуулганы хуралдаан руу зүтгүүлсэн нэг жил ард үлдэж байна.
Д.Амарбаясгалангийн 2024 оны намрын чуулганы нээлтээр хэлсэн үгийн утга, агуулгыг давсан буюу УИХ-ын чадамжийг дээшлүүлэх тухай ганц ч үгийг одоогийн УИХ-ын дарга Н.Учрал унагаагүй. Өөрөөр хэлбэл одоогийн парламентаас нэг их зүйл хүлээх шаардлагагүй мэт уур амьсгал бүрдчихэв.
МАН хавар, намрын чуулган дамнуулан намын дотоод зодоон хагаралаа УИХ, Засгийн газартаа нялзаав. Улсын эрх ашиг, төлөөллийн парламентын хүчийг бүгдийг хойш хаяж, сандал суудлын төлөөх галзуурал, үүний цаана чимээгүй оршсоор буй айсуй сонгуулийг угтах үйл явц гээд бүгд л нүднээ ил өрнөлөө. Өөрсдийн сонгосон Засгийн газрын тэргүүнээ танхимтай нь унагаж ч харууллаа. Намын даргын төлөөх өрсөлдөөн нь улсын асуудал мэтээр улайран зүтгэв.
Сөрөг хүчний ганц сөрөн тэсвэрлэх боломж энд л харагдах мөч байлаа. АН магадгүй сүүлийн найман жилд олж аваагүй сайн рэйтингийг энэ удаад олж авсан байж магадгүй. Гэхдээ парламентын хүчийг сулруулахад тэд ч бас эс үйлдэхүйгээр оролцсон тохиолдлууд бийг мартаж болохгүй.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бутарсны дараах хөрсөн дээр нь дахин бүрдүүлсэн Г.Занданшатарын Засгийн газраас олон нийт ерөөс бодит хүлээлт л тавьж буй. Татварыг бууруулна гэчихээд данс хааж дарамталдаг биш. Эдийн засгийн өсөлтийг сайжруулна гэчихээд инфляцыг хөөргөдөх амлалт өгдөггүй байх. Төрийн данхар бүтцийг хумина гэснээ дэд сайдын суудал илүүчилж, хуучинсаг тогтолцоо руугаа ухралт хийхгүй байх. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэн бүр эргээд үүнийхээ бодит үр шимийг хүртэх зэрэг амьдралд тусах бодлогуудыг л харав.
Өнгөрсөн 2025 онд инфляц өсөж, бодлогын хүү нэмэгдлээ, валютын нөөц багасч төгрөгийн ханш ч суларсан. Иргэдийн гар дээр ирэх цалингийн чанар муудаж, үүний цаана аж ахуй нэгжүүдэд татварын өр, дарамт үүсээд буй л хэрэг. Ийм энгийн логикийг Засгийн газар даван туулах бодлого нь чухамдаа МАН-ынх бус улсынх л байх ёстой.
2026 он бол парламент анх удаа 126 гишүүнтэй болсон түүхэн үйл явдлаа дараагийн УИХ-ын сонгуулиар батжуулах уу эсвэл 76 руугаа ухралт хийхэд хүрэх үү гэдгийг шинжлэх дүгнэхэд чухал жил.
МАН-ын Засгийн газар уу Монгол Улсын Засгийн газар уу гэдгийг бодлогын түвшинд үнэлж, таних он цаг байх болно. Монголчууд хэрсүү. Цаашид МАН-ын асуудал улсын хэрэгт хутгалдах тусам олон нийт ямар дүн тавьж, хэнийг хаана байлгах вэ гэдэг шийдвэртэй тулгарах л болно.
Ц.ТАМИР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ардын нам л биш бол чөтгөр ч байсан хамаагүй.
Ярьж хэлж байгаа нь амьдрал дээр алд зөрдөг гэдгийг ард түмэн ойлгож мэдэрч байгаа МАН -гаруудаа. Дүнгээ тавиулах нэг өдөр ирнэ дээ.Харж байгаарай .
Азтай хүмүүсшүүү том жижиггүй хагартлаа баяжааал
70 жил тэнэсэн бадарчин 71 хоноод гэнэт ар гэр лүүгээ яаарав гэж...35 жил улсаа тоносон хулгайчууд гэнэт аймаар ухаан орж улсаа хөгжүүлнэ иргэндээ хайртай болов гэнээ????? 28 он үнэртээд эхлэв шүү!!!!!
Сайд нараа шинэчлэн шинээр ажил хийж чадах залуучууд тавиач. 3-4 удаа сайд хийгээд хулгайнаас өөр юм хийгээгүй Чойжилсүрэн мэтийн нударганчууд авилга өгч сайд хийдэг нэгэнт ил болсон. Хариуцлага хууль хяналт гэж байна уу...
ҮГҮЙ ШҮҮ ХАРИН Ч БОГИНО ХУГААНД ЗАСАГ БАРЬЖ БУЙ ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАҮАР МАШ ИХ МАШ АЖИЛЛАЖ БАЙГААГ ХЭЛЭХ НЬ ЗӨВ ШҮҮ.7-8 ЖИЛ ЗАГАС БАРЬСАН ОЮУНЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР ЗҮГЭЭР МОНГОЛЫН ЭЛИЙН ЗАСГИЙГ БУУЛГАЖ ХАЯСАН ШҮҮ
Мунхагийн харанхуй хэмээх нь хүмүүс энэ
ертөнцөд бүх юм хувирч өөрчлөгдөхийг эс ухааран,
юмс үзэгдлийн учир шалтгааны нарийн холбоог олж
хараагүйг хэлнэ. Ховдог хомхой сэтгэл хэмээх нь
олдохгүй юмыг хүсэх, энэ хүслээсээ үл татгалзах
хүмүүсийн чанар юм
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
сонгууль дөхсөн болохоор уу?
Нохойн бааснууд. 27/28 онд та нар үсгүй хусуулнаа
Ухамсар байхгүй л дээ даннч
Тимон банди барах уу, архичин Хүүк Зандка барах уу
1 ч юм ярилгүй 2жил болтсон бүүр танихгүй хүмүүс байгаад байхын бн
Монгол улс бол хэт их намчирхсан улс .Намуудаас залхаж байна.