УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Цэнгүүн П.Сайнзоригийн санаачилсан хуулиас “будаа идэв үү”, УИХ яагаад хүлээж авав

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хуулийн төсөл өргөн барьж, П.Сайнзоригийнхтой давхцуулжээ.

Тодруулбал, тэрбээр “2025.12.30-нд буюу оны төгсгөлд долоо дахь хуулийн төслөө өргөн барилаа. Хуулийн төсөл нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох тухай” хэмээсэн.

Гэвч эл хуулийн төслийг П.Сайнзориг тэргүүтэй хэдэн гишүүн хэдийн санаачилчихсан. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын эхээр төрийн өмчит компанид БЭТ томилдог байдлыг халж, 1991 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр баталсан "БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай" хуулийг хүчингүй болсонд тооцох хуулийн төслийг боловсруулсан юм.

Аль алиных нь санаа зорилго нэг.

Гэхдээ С.Цэнгүүн уг нь П.Сайнзоригтой нэг парламентын танхимд сууж буй. Яагаад нэгнийхээ ярьж гүйж байсан, санаачилсан хуулийн төслийг давхцуулав. Эсвэл “будаа идэв үү”. УИХ-ын Тамгын газар нь ч давхцсан хуулийн төслийг хүлээж аваад зогсох нь зөв үү.

Хууль санаачлан батлуулах бүрд УИХ-ын гишүүд урамшуулал авдаг гэгддэг.


БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь 1990-ээд оны эхний хямралт үед, шилжилтийн эдийн засгийг даван туулах зорилгоор батлагдсан. Гэвч 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш өнөөгийн ардчилсан, зах зээлийн тогтолцоонд нийцэхгүй болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ковидоос хойш төрийн өмчит компаниудад бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ томилох “мода” дэлгэрсэн. Бүрэн эрхт төлөөлөгч гэдэг энэ ойлголт ардчилсан Монгол Улсын хууль тогтоомжид огт тусгагдаагүй асуудал юм. Засгийн газар хуулиас давсан эрх мэдэлтэй БЭТ томилох нь Үндсэн хууль болон Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хууль тогтоомжтой харшилна гэдгийг хуульчид, судлаачид сануулсаар байгаа.

У.УЯН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цэнгүүн зугаалаар олонтоо мордож УИХ-хуралдаанд бараг суудаггүй гэсэн. Дүр эсгэхээс цаашгүй. Яг яс юман дээрээ энэ тэнүүлчид мууль огт хамаагүй.

Зочин
Зочин

Энэ ИХ ДУРААРАА ХҮҮХЭН ДАХИН СОНГОЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button