Гадаад мэдээДЭЛХИЙ
“Stranger Things” цуврал есөн жилийн дараа өндөрлөлөө
"Netflix”-ийн алдарт “Stranger Things” цуврал 2016 онд анх цацагдаж, үзэгчдийн хүртээл болсон. Тэгвэл тус цувралын тавдугаар улирлын сүүлийн анги лхагва гарагийн /2025.12.31/ орой цацагдлаа. Төгсгөлийн анги цацагдах үед “Netflix”-ийн серверүүд хэсэг хугацаанд унасан байна.
Арванэгдүгээр сарын 26-нд тавдугаар улирлын эхний дөрвөн анги цацагдах үед сайтын серверүүд мөн унасан билээ. Цувралын сүүлийн анги мөн зарим кино театруудаар гарсан юм. “Stranger Things”-ийн зохиолыг хамтран бичсэн Росс Даффер мэдээлснээр 1.1 сая орчим фэн 620 театрын 3,500 үзвэрийн тасалбарыг авчээ. Росстой хамт зохиолыг бичсэн Матт Даффер “Арван жилийн аяллаа хамтдаа дуусгаж буй нь үнэхээр сайхан байна” гэжээ.
Эх сурвалж: Variety












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.