Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Суудал нь зохиогүй дарга буюу нэг онд хоёронтоо огцорсон Р.Чингис

Нэг онд хоёр удаа ажлаасаа чөлөөлөгдсөн хүн Р.Чингис боллоо. Өнгөрөгч оны хамгийн азгүй хүн гэж ч тодорхойлогдохоор. Дэлгэрэнгүй өгүүлье.

2025.01.09-нд Хууль зүй дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл тушаал гаргаж, Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улс төрийн шалтгаантай гэж харагдаж байв.

Учир нь тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрыг огцруулах жагсаалыг П.Цагаан болон түүний хүү, мөн Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа” гэж мэдэгдсэн. Харин хошууч генерал Р.Чингис няцааж, шүүхэд хандахад наймдугаар сард шийдвэр түүний талд гарч байсан удаатай юм. Ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн хэмээн үзэж, буцаан томилохоор шийдвэрлэж байв. Ажилгүйдлийн нөхөн олговрыг 26 сая гэж тогтоосон.

2025.11.01-нд Дотоодын цэргийн штабын даргаар Р.Чингисийг дахин томилсон.

60 настай түүнийг Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд болуутаа ийн томилсон. Өмнө нь чөлөөлөгдөхөд сайд болоогүй байсан Б.Энхбаяр "Жагсаалаар далимдуулж Р.Чингис генералаас улстөрийн өшөө авсан гэж би хардаж байна" гэж байлаа.

2025.12.31-нд оны төгсгөл дээр Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал Р.Чингис дахин чөлөөлөгдлөө. Хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ дэглэсэн асуудлаас болж 60 хонолгүй огцорлоо.

Түүнтэй хамт Дотоодын цэргийн 05-дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар, тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас чөлөөлөв. Б.Энхбаяр Р.Чингисийг томилсон шигээ чөлөөлж орхилоо.


Р.Чингисийн намтарын хувьд, 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн. Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, 2012 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар тус тус ажилласан.

2014-2016 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байлаа. “Шинэ төмөр зам төсөл”, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэрэг рүү орсон нь тэр. Эл хэрэгтэй холбогдуулан цагдаагийн мөрдөгч нар “Баялгийн хувь” ХХК, “Түмэн хишигтэн” ХХК-ийн санхүүгийн бичиг баримтад шалгалт хийх шаардлага гарч, “Баянгол” зочид буудалд байрлах оффис өрөөнд нэгжлэг хийх болоход УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна гэдэг дуулиан дэгдээж, бөхчүүдийг цуглуулан ажиллагаанд нь саад учруулсан юм. “Баянгол” зочид буудлыг бүслэх шахам цугласан олны дунд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, сумогийн их аварга Д.Дагвадорж, “Херо”-гийн Б.Баатар нар ч очсон билээ. Энэ үйл явдал 2016 оны дөрөвдүгээр сард болсон. Харин дээрх нэгжлэг болж өнгөрсний дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга Хууль зүй дотоод хэргийн сайд Д.Дорлигжавт хандан, “Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис нэр бүхий компаниудад санхүүгийн шалгалт хийх нэрээр цагдаагийн тусгай хүчний тасгийг бүрэн зэвсэглэн хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явууллаа. Тиймээс түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн цагдаагийн тусгай хүчийг зориулалтын бус үйл ажиллагаанд ашигласан хэрэгт шалгаж өгнө үү” гэж гомдол гаргаж байв.

Харин 2021 онд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажилласан. Камертон хамтлагийн тоглолттой холбоотойгоор хариуцлага алдсан гэж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байдаг.

Гэвч удалгүй 2022 оноос Дотоодын цэргийн штабын даргаар томилогдсон. Чингэж ажиллаж байхдаа 2025 оны эхээр жагсаал санхүүжүүлсэн хэрэгт нэр холбогдсон нь энэ.


Тэрбээр хөрөнгө орлогоо мэдүүлдэггүй нууцалдаг хэмээн бичигдэж явсан удаатай. Тэгвэл чамгүй хөрөнгөлөг нэгэн. Эхнэр Б.Ариунаагийнхаа нэр дээр “Пи Эс Жи секюрити” ХХК, “Просижион” ХХК гэх хоёр компанийг 100 хувь эзэмшдэг.  Бригадын генерал Р.Чингисийн “Пи Эс Жи секюрити” ХХК болон “Просижион” ХХК нь “PSG” гэх хамгаалалтын нэгдсэн алба ажиллуулдаг. Эл албанд ихэвчлэн чөлөөлөндөө гарсан цагдаа нар ажилладаг гэх бөгөөд бизнесийн томчуудын уурхай, үйлдвэр, оффисыг хамгаалдаг, хамгийн өндөр ханштай, хамгийн “элит” хамгаалалтын алба гэдгээрээ зартай аж. Ж.Оджаргалын “MCS” группийн үйлдвэр болон барилгууд, Л.Чинбатын “Гацуурт” ХХК-ийн уурхай, “Сахал” Д.Эрдэнэбилэгийн алтны уурхай, П.Батсайханы “АПУ”, “Шунхлай” группийн үйлдвэрүүд гэхчлэн хөвөрч байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЧИНГИС ИИН БУРУУ БХГҮЙ ЛДЭЭ, ГУСАХ ГЭЭЛ ИИМЭРХҮҮ ЗҮЙЛ ХҮЛЭЭЖ БАЙЖ

Анужин
Анужин

Охин нь согтуугаар машин барьж 2 охиныг дайрсан М гэгч мөн үү

Зочин
Зочин

odoo bolno doo dargiin don tussan bish

Зочин
Зочин

Дахиад шүүхдэх вий! Манлайбаатар гэдэг нь ярьж хэлж байгаа нь арай дээр хүн харагдсан.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Манлайбаатар маш шударга,элдэв юманд нэр холбогдоогүй сайн удирдагч даа

Зочин
Зочин

эргүү ац даа

Зочин
Зочин

Тоглочих юм байна л даа ажлаа аваад л жинхэнэ алаад хядаад өгнө гэтэл хасагдлаа хэрвээ МSS болон АПУ гийн уяаны хоточ нохой юм бол бүүр хэрэггүй.Монголын улс төр бол нээрээ л сарын тэмдэгний бохирдсон жийрэг юмаа

Зочин
Зочин

Өө яахавдээ халагдлаа гээд засгаас цалин авахааргүй баян хүн л байна.

Зочин
Зочин

Оджаргалын суганы үс төдий гар

Зочин
Зочин

Ger bul n bizness erhelj bolohgui uym shig ongo ayastai bichih uym..

zochin
zochin

odoo bolnoo.tetgebertee suu

Аарола
Аарола

Цагдаагаас тэтгэвэрт суугаад нийслэлд ажиллаж бсан нөхөр мөн үү

эмэгтэй
эмэгтэй

Өвгөн чингис гэртээ суу албан тушаалын донтсон.
Шал хөгшин өвгөн.

Зочин
Зочин

Баян пизда юмаа энэ офицер

Зочин
Зочин

Энэ гөлөгийг овоо гар юм байх гэж бодсон чинь гонгиносон гомо гар баысан баына шдээ төрийн алба төрлийн алба болждээ цагдааг гомо гар удирдхаар яаж хууль монгол улсад хэрэгжих вэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button