Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы ерөнхий сайд парламентын ордонд эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний хүртээмжийг нэмэх ажилд нэгдлээ

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын ордонд эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний хүртээмжийг нэмэх хүчин чармайлтыг явуулж буй 50 орчим эмэгтэй хууль тогтоогч нартай нэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх болсон тул ариун цэврийн өрөөнд урт дараалал үүсдэг болжээ.          

Эмэгтэй хууль тогтоогчид арванхоёрдугаар сарын 12-нд мэдүүлсэн өргөдөлд бичсэнээр 73 эмэгтэй гишүүн ердөө хоёр бүхээг л хэрэглэдэг байна. Өнгөрсөн жил ажлаа хүлээн авсан Ерөнхий сайд Санаэ ариун цэврийн өрөөний хүртээмжийг нэмэхийг дэмжиж буй 58 хууль тогтоогчийн нэг юм. Тэрхүү өргөдлийг парламент дахь долоон намын гишүүд дэмжиж байгаа аж.

Япон бол соёлын хувьд консерватив улс учир улс төр болон ажлын байранд илүү өндөр насны эрэгтэйчүүд давамгайлж ирсэн. Хууль тогтоогч нарын мэдүүлсэн өргөдөлд “Ариун цэврийн өрөөний хүртээмж муу байгаа нь хууль авч хэлэлцэх, үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нөлөөлж болзошгүй чухал асуудал” гэж бичжээ.

“CDP” намын хууль тогтоогч Комияама Яасүко “Чуулганы өмнө олон тооны эмэгтэй хууль тогтоогч эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд дугаарлаж байна” гэж хэлсэн байна. Комияама Facebook дээр нийтлэл оруулахдаа, энэ асуудал нь эмэгтэй хууль тогтоогчдоос гадна ажилтнууд болон сэтгүүлчдэд нөлөөлж байна хэмээсэн юм.

Сөрөг хүчний намын хууль тогтоогч Ишии Томоэ Instagram дээр бичихдээ хүртээмж муутай байдал нь удаан хугацааны турш тулгамдсан асуудал байсаар ирсэн гэжээ. Тэр “Ажлын байр, сургуульд эмэгтэйчүүдийн ариун цэврийн газрын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хөндөхөөс зайлсхийх хандлага давамгайлдаг” хэмээсэн байна.

Японы парламентын ордныг эмэгтэйчүүд сонгууль өгөх эрхтэй болохоос өмнө барьсан юм. Тодруулбал 1945 онд Японд эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй болсон бол парламентын ордныг 1936 онд барьжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button