БНСУ-ын ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж Ши Жиньпинтэй хэлэлцэнэ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мюн маргааш /2025.01.02/ БНХАУ дахь дөрвөн өдрийн төрийн айлчлалаа эхлүүлнэ. Тэрбээр даваа гарагт /2025.01.05/ Бээжинд очиж БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хэд хэдэн сэдвээр хэлэлцэх төлөвтэй байна. Тэд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх болон энх тайван зэрэг асуудлыг авч хэлэлцэх юм.
Аравдугаар сард Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт БНСУ-д болсон. Тус уулзалтад оролцохоор Ши Жиньпин БНСУ-д айлчилсан юм. БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сун Лаг “БНСУ болон БНХАУ Солонгосын хойг болон Зүүн хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг хангах нийтлэг зорилготой” гэжээ.
Өмнөд Солонгос цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц хийхээр төлөвлөж байгаа. Үүнд БНХАУ санаа зовж буйгаа илэрхийлсэн. Ви Сун Лаг хэлэхдээ Хойд Солонгосоос үзүүлж буй заналхийллийг эсэргүүцэх чадавхыг бий болгох шаардлагатай тул цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцтой болох шийдвэр гаргасан гэдгийг Сөүл Бээжинд тайлбарлана гэсэн юм.
Эх сурвалж: Yonhap News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.