БНСУ-ын ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж эхлэх үед Хойд Солонгос баллистик пуужин туршив
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён өнөөдөр /2025.01.04/ БНХАУ дахь дөрвөн өдрийн төрийн айлчлалаа эхлүүлж байгаа. Түүний айлчлал эхлэхтэй зэрэгцэн Хойд Солонгос тэнгис рүү баллистик пуужингууд харважээ. Хойд Солонгос ийнхүү пуужин харвасан нь АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог барьснаас болж дэлхий дахинд үүссэн хурцадмал байдлыг нэмэгдүүлэв.
Сөүл дэх Алс дорнодын судалгааны хүрээлэнгийн профессор Им Юул Чул хэлэхдээ “Пёньян пуужин харвасан нь БНХАУ-ыг БНСУ-тай ойр харилцаатай болж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх гэсэн Бээжингийн байр суурийг эсэргүүцэж буй мессеж” гэжээ. И Жэ Мёний айлчлалын гол сэдэв нь Солонгосын хойгийн энх тайвны асуудал байх болно гэж Сөүл мэдэгдсэн байгаа. Тэрбээр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзаж Солонгосын хойгийн энх тайван болон тус бүсийг цөмийн зэвсэггүйжүүлэх талаар хэлэлцэнэ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.